Элтон Жонтой ярьсан хуурамч Путинийг барьжээ
2015-09-17

Британийн уран бүтээлч, дуучин Элтон Жон саяхан ижил хүйстнүүдийн эрхийн асуудлаар Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсан билээ. Дуучин эр уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ярилцахыг хүссэн боловч татгалзсан хариу авсан билээ. Дуучин эр өчигдөр инстаграмдаа “Путинтэй ярилцлаа талархаж байна” хэмээн бичсэн юм.

 

Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч, дуучин хоёр ярилцаагүй” хэмээн мэдэгдэж “Элтон Жон нэгэнд хууртагдсан бололтой” гэж хэлжээ. Тэгвэл Москвагийн цагдаа нар дуучинтай ярьсан хуурамч Путинийг баривчилсан тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Владимир Краснов гэх 27 настай залуу, дуучинтай ярилцсан байна. Тэрбээр “Би Путин болж жүжиглэж, Элтон Жонтой ярилцсан. Бид хагас цаг ярилцсан. Үнэхээр хөгжилтэй байсан шүү. Дуучин эр их баяртай байсан” гэж хэлжээ.

 

“Хуурамч Путинд торгууль ноогдуулах болно” хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийн дараа Элтон Жон инстаграмдаа бичсэн постоо устгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин