Хятад иргэд уурхайд осолджээ
2015-09-18

БНХАУ-ын гурван иргэн уурхайд осолджээ. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхайд БНХАУ-ын гурван иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлага энэ сарын 16-ны өдөр онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 13 албан хаагч, аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч,  нийт 20 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж БНХАУ-ын иргэн Х /48 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 16-ны өдрийн 22:20 цагт, Д /40 настай, эрэгтэй/, З /52 настай эрэгтэй/ нарын цогцсыг 17-ны өдрийн 15:30 цагт гаргажээ.

 

Уурхайн 60 м-ийн гүнд хүчил төрөгчийн дутагдалд орж угаартсан байдалтай нас барсан байжээ. Уг ослыг аймгийн холбогдох байгууллагууд шалгаж байна. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
xx:
saixaan gej.ex ornii mini xors shoroo ergvv 76 giin omnoos ajliig ni xiijee.gej.
2015-09-19
hnn:
Угаартах гэдэг үгнийхээ үндсийг бодмоор юм даа
2015-09-18
баярлалаа:
Тэнэг ард биднийгээ шуналт хар хятадуудаас өмгөөлсөн эх орон таньдаа баярлалаа
2015-09-18