Харрисон Барнсд 4 жилийн гэрээ санал болголоо
2015-09-21

Эх сурвалжийн мэдээлснээр Голден Стэйт Уарриорс баг довтлогч Харрисон Барнсд дөрвөн жилийн 64 сая долларын гэрээг санал болгожээ.

 

Энэ нь жилийн 16 сая долларын цалин гэсэн үг юм.

 

Одоогоор гэрээг хүлээн аваагүй боловч, 10-р сарын 31-н хүртэл гэрээн дээр ярилцах хугацаа бий. Хэрэв энэ гэрээг Барнс хүлээн авахгүй гэж шийдвэл 2016 оны зун багаас хамааралтай чөлөөт агент болно. Хэрэв тэр үзүүлсэн тоглолтоо сайжруулж, плейоффт нэг түвшин ахиж чадвал ирэх зун цалин нь өсөх нь гарцаагүй.

 

Тиймээс гэрээг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна.

 

2012 оны драфтаар лигт орж ирсэн тоглогчид 10-р сарын 31-ээс өмнө амжиж шинэ гэрээ хийхгүй бол, ирэх улиралд чөлөөт агент болно. Гэхдээ одоогийн багууд нь ямар ч саналыг дүйцүүлэн авч үлдэх эрхтэй байх юм.

 

Харрисон Барнс өнгөрсөн улиралд Стив Керр дасгалжуулагчийн удирдлаган дор 10.1 оноо 5.5 самбарыг дунджилсан байна.

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин