ОХУ-ын талаас түймэр орж иржээ
2015-09-21

ОХУ-ын талаас хил даван Увс аймгийн нутагт орж ирсэн хээрийн түймрийг унтраахаар хилийн цэргийн алба хаагчид болон нутгийн иргэд ажиллаж байна.

 

Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн “Тохойн хөвөө” /сумаас зүүн хойд зүгт 70 км-т/ гэдэг газар ОХУ-ын талаас хил даван 200 метрт хилийн 216-217 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр гарчээ. Уг түймрийг унтраахаар тус аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дугаар ангийн 3, 4 дүгээр заставын 43 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 26 иргэн нийт 69 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 

Мөн Энэ сарын 19-ний өдөр Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Хотлын дэнж” /сумаас 30 км/ гэдэг газар ойн түймэр гарчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
санаатай эсэхийг сайн шалгах хэрэгтэй:
зориуд зохион байгуулалттай юм биш үү хөгийн тува нар санаа буруутай гарууд гэж байгаа биз хөөмий манайх монголчууд бүртгүүлэх гээд байна та туслаач гэж путинд шургаж байсан гээд хэвлэл мэдээллэр нэг гарсан өөрсдөө монгол үндэстэний нэг байж хөгийн байгаа биз дээ
2015-09-22
lkhgfd:
Nuhun tulbur av. Dandaa ingej zavaartaj bh yum
2015-09-21