Эмми: Шилдэг даашинз тодорлоо
2015-09-21

 

“Эмма” шагнал гардуулах ёслолд оролцож буй  холливуудын оддоос хамгийн үзэмжтэй, хамгийн тансаг даашинз өмссөн алдартнуудыг америкийн “ELLE” сэтгүүл тодруулж, цахим хуудастаа нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй дээрх наадамд 100 гаруй олны танил эрхэм оролцож байгаа юм.

 

Тус сэтгүүл шилдэг даашинзны эзнээр дуучин Леди Гага, “Скандал” цувралын од, жүжигчин Керри Вашингтон, Таражи Хенсон болон Софиа Вержара нарыг тодорчээ.

 

Гага дизайнер Брандон Максуелийн хар даашинзаар гангарсан бол Керри Вашингтон "Labourjoisie" брэндийн мөнгөлөг даашинз өмсчээ.

 

Харин жүжигчин Таражи дизайнер Александр Уангийн “хар ирвэс” гэх даашинзыг өмссөн бол Софиа Вержина дизайнер Жон Книтсийн даашинзаар гоёжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин