“Хятад Обама” жүжигчин болжээ
2015-09-22

Хятадад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай тун адилхан 39 настай эрэгтэй амьдардаг тухай “www.beforeitsnews.com” мэдээллээ. “Хятад Обама” хэмээн олонд алдаршсан Хиа Жигуо гэгч нэгэн кино компанид туслах найруулагчаар ажилладаг аж. Тус компанийн удирдлагууд Обаматай тун төстэй ажилтнаа нэгэн киноны хэсэгт оролцуулж, нэр хүндийн оргилд хүрсэн байна.

 

Залуу гадаад төрхөө ашиглаж, хоёр киноны гол дүрийг бүтээжээ. Түүний арьсны өнгө бага зэрэг бараан бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчтэй адилхан болохын тулд үсээ цагаан, саарлаар будуулж, хөмсгөө тодруулсан байна. Тэрбээр Обаматай адилхан ярихын тулд сургуулилт хийж эхэлжээ.

 

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр дээрх кино компани Обамаг шоглосон “Хар ханхүү” гэх киног бүтээж байгаа аж. Энэхүү киноны гол дүрд Хиа Жигуо тоглож байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин