7.4 га газрыг зарсан мэдээллийг үгүйсгэв
2015-09-22

“Шинэхэн” группын захирал Ж. Сансар, Хан-Уул дүүргийн Засаг дарга У.Ганхуяг Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Ц. Ширэндэв нар гурвалсан гэрээ байгуулснаар Их тэнгэрийн аман дахь төрийн тусгай хамгаалалттай газрын 7.4 га газар хувийн компаны эзэмшил болсон тухай мэдээлэл гарсан.

 

Энэ тухай Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Ц. Ширэндэв БОНХАЖЯ-наас зарласан хэвлэлийн хуралд оролцох үеэрээ мэдэгдэл хийлээ.

 

“Үндэсний хурлын цогцолбор, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэрчилгээг “Шинэхэн”-д  Засгийн газраас олгосон . Тиймээс Ц. Ширэндэв, У. Ганхуяг нар 7.4 га газрыг зарсан гэдэг мэдээлэл худлаа. Энэ худлаа мэдээлэл  тархвал ирэх зун Улаанбаатар хотод болох  АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт  зогсох ч аюултай”  гэлээ.

 

Иймд Засгийн газрын тогтоолоор  2020 он хүртэл Их тэнгэрийн аман дахь төрийн тусгай хамгаалалттай газрын 7.4 га-г  “Шинэхэн” гурпп эзэмшихээр болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ard daatgal:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-09-23
Зочин:
5 han jil ezemshih yamar erh bdg um b. dor hayj 15 jil bdg bizdee. Bolio boli
2015-09-23
ккк:
Би юу ч авч чадаагүй ш дээ. Дээгүүрээ л аваад идчихсэн. Зур зур гэсээр байгаад Бяцхан хүн зуруулсан гэсэн утгатай байна даа
2015-09-23
Зочин:
Huuhed huurch baigaa yum shig medeelel uguh yum daa
2015-09-22