Махны экспортоос 483.2 сая ам.долларын ашиг олно
2015-09-24

128 мянган тонн мах экспортлоно

 

Манай улсын хувьд экспортын махны нөөц 128.5 мянган тонн байгаа аж. Үүнээс үхрийн мах 14.5 мянган тонн, хонины мах 45.8 мянган тонн, адууны мах 28.5 мянган тонн, ямааны мах 39.7 мянган тонныг нөөцөлжээ. Экспортын мах бэлтгэх бүс нутгийн хувьд хангайн бүс нутгаас 49.6 мянган тонн, баруун бүсээс 30.3 мянган тонн, төвийн бүсээс 29.6 мянган тонн, зүүн бүсээс 19 мянган тонн махыг бэлтгэх боломжтой юм.

 

Энэхүү экспортлох боломжтой 128.5 мянган тонн махнаас 73 мянган тонныг үйлдвэрийн аргаар боловсруулна. Харин үлдсэн 55 мянган тонн мах буюу 800.0 мянган бог, 115.0 мянган бод малыг хөлөөр нь экспортлох шаардлага гарч байна.

 

Экспортоос 483.2 сая ам.долларын ашиг олох боломжтой

 

Манай улс энэ жил 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой. Тэгвэл үүнээс 483.2 сая ам.доллар олох боломж бүрдэх юм. Тодруулбал, гадаад зах зээл рүү нэг килограмм адууны мах- 2,5 ам.доллар, үхрийн мах-4,5ам.доллар, хонины мах-4,0 ам.доллар, ямааны мах-3,0 ам.доллараар тооцож экспортолж байгаа аж. 

 

Shuud.mn
Сонин хачин
МАЛЧИН:
Би бол Монголын жирийн малчин хүн. За би, малаасаа цөөнийг таслаад, гадаадад гаргая. Болох уу? Болохгүй. Надаас хэн хэзээ яааж, ямар үнээр малыг минь худалдаж авах вэ? Малчид бид яааж бага ч болов ашигтай ажиллах вэ? Энэ тухай хэн хэзээ бидэнд хэлж өгөх вэ? .............. Хэн ч хэлж өгдөггүй биз дээ
2015-09-25
sma:
Мах экспортод гаргана гэдэг тооцоо, тоо бол зүгээр л боломж юм, харин боломжийг бодит байдал болгоход олон зүйл нөлөөлнө. Тэдгээр нөлөөлөх зүйлийг сайн бодож боловсруулах тал дээр л ухаанаа уралдуулах хэрэгтэй. Сайхан ярьдаг, цэцэрхдэг, бичдэгээсээ илүү малын гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдааны онцлогийг, шаардлагыг нь гадарладаг, түүнийгээ монголын малын эрүүл мэнд, хүнсний эрүүл ахуйн байдалтай уялдуулан авч үзээд дээрх боломжийг бодит байдал болгож чадахуйц зөв шийдэл томьёолж чадах мэргэжлийн хүмүүс л тус болно доо.
2015-09-24
Зочин:
hyatduud mahiig zoogood duusgana hemjeetei
2015-09-24
Зочин:
humuusee orlogo n valiutar orj bgaa gedgiig anzaarldaa valiut heregtei bna shdee tegj bj ulsiin gadaad hudaldaanii tentsver hangagdana tegj bj ediin zasag togtvorjnoo tegj bj jijid dund uildver hugjnuu tegj bjajilguidel buurnaa
2015-09-24
Эрдэнэ:
Эхлээд махаа гаогачих. Тэгээд ашиг ярь за.
2015-09-24
иргэн:
Манай Монголчууд тэгнэ ингэнэ гэж дандаа мөрөөдлийн тоо бодож суух юм. Хийчихсэн хойноо ярьж баймаар байна даа
2015-09-24
Зочин:
Эргээд Оросын мал бааз боллоо доо. Болохгүй гээд ч яах билээ. Бэлчээрийн даац 2 дахин ихэсчихээд баларч байхад...
2015-09-24
Батаа:
Нэг ч тонныг гаргаагүй байж, худлаа цээж тооцоо хийцгээгээд, аягүй бол юу ч гаргаж чадахгүй дээ.
2015-09-24
ххссс:
малаараа оролдоод хэрэггүй ээ гэж хэлээл байгаа ш д. шалихгүй ашгийн төлөө хамаг малаа том зах зээлүүдэд ховх соруулна даа.
2015-09-24
Зочин:
1 тэрбум доллар гээд байсан 483 мянга боллоо. Он дуусаад тооцоод үзэхээр 100 мянга л болно доо. Тэр нь ашиг биш борлуулалтын орлого гэж байгаа.
2015-09-24
ЗОЧИН:
ЯМАР Ч БАЙСАН ХЭТЭРХИЙ УУЛ УУРХАЙ ГЭЭД ХАРИЙНХНЫГ ТЭЖЭЭЖ ӨӨРСДӨӨ ГАЗАР НУТГАА ОНГИЧУУЛЖ БАЙСНААС ЭРГЭН НӨХӨГДӨХ ЭНЭ БАЯЛГАА АНХААРАХ НЬ ТӨРИЙН АЖИЛ БАЙМААР ЮМ.
2015-09-24
Б:
Дотооддоо махны үнэ өсөж ард түмний амдрал улам дороотно Бурмаа мэтийн хэдхэн хүн ашиг олно
2015-09-24
Зочин:
483.2 сая ам.доллар ашиг биш шүү дээ орлого болно
2015-09-24
Зочин:
Oros ruu 1 kg mah 2 dollaroor esortloh gej baigaa tuhai TV-eer yaryj baisan. Ene unun uu?
2015-09-24
зочин:
орлого гэдгийншдэ. бүх задлаа хасаад үлдсэнийг нь ашиг гэдгиййншдэ. энэ тэнэгүүддээ энгийн хэдэн юм хэлж өгч баймаар юм. импорт, экспортоо ашиг орлогоо ч ялгахгүй байж эдийн засгийн мэдээ бичиж тэнэгтхийн.
2015-09-24
Зочин:
СЭтгүүлч гуай минь, ашиг биш борлуулалтын орлого шүү дээ. Ашиг олох ч юмгүй. Яагаад гэвэл Монголд байгаа үнээс доогуур үнээр зарагдана. Махгүйдээ авах гэж байгаа юм биш, хөршийн хувьд л авах гэж байгаа юм.
2015-09-24
Батэрдэнэ:
Ашиг орлого хоёрын ялгааг эхлээд ойлгочихоод юм сараачиж байгаачээ сэтгүүлчидээ.
2015-09-24