АСЕМ-д бэлэн үү
2015-09-25

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалт  2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод болно. Үүнтэй холбогдуулан уулзалтыг зохион байгуулах үндэсний хороо болон ажлын хэсгүүд байгуулагдан бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Өнөөдөр Гадаад хэргийн яам, Хуульзүйн яам, нийслэлийн удирдлагаас бүрдсэн ажлын хэсгүүд “АСЕМ Вилла” хотхоноос “Шангри-Ла” зочид буудал хүртэлх маршрутын дагуу явж, үзлэг хийлээ. Тэд тус маршрутын дагуу хийгдэх хот тохижилт, замын бүтээн байгуулалтын ажил болон аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар авч хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж буй юм.

 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг: АСЕМ-ийн хурлыг зохион байгуулах үндэсний хороо хуралдаж, хөтөлбөр баталсан. Хурлыг хаана зохион байгуулах, зочдыг хэрхэн байрлуулах ерөнхий чиглэл гарсны дагуу ажлын хэсгүүд хот тохижилт, замын бүтээн байгуулалтын ажилд үзлэг хийж байна.  АСЕМ-ын хуралд оролцох гадны зочид, төлөөлөгчид ямар замаар зорчих, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар нарийвчилсан судалгаа хийж, ажиллана. Бид үзлэгийн дараа Гадаад хэргийн яаманд уулзалт хийж, нэн тэргүүнд юу хийхээ ярилцаж, тохирно.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр: Эхний ээлжид зочид зорчих замыг явж үзлээ. Гадаад хэргийн яам, Хуульзүйн яам, нийслэлийн түвшинд ярилцаад Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулах хэд хэдэн асуудал байна. Тухайлбал замын трасс, бүтээн байгуулалтын ажлыг шийдэх хэрэгтэй. Энэ жил далан, сувгийн газар шорооны ажлыг хийнэ. Ирэх хавраас асфальт бетоны ажлаа эхлүүлнэ. Маршилын гүүрнээс уруудаж буй хэсгийн замыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна.

 

Хуульзүйн яамны газрын дарга Ганбаатар: 2015 оны 5 дугаар сараас хамгаалалтын чиглэлээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 53 орны төрийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид ирэхтэй холбогдуулан бид нийслэлийн удирдлагууд болон Гадаад хэргийн яамны холбогдох хүмүүстэй ярилцаж байна. Хамгийн яаралтай шийдэх асуудал нь цагдаа, тагнуул, төрийн тусгай хамгаалалтаас бүрдсэн шуурхай штабуудыг байгуулах шаардлагатай байна.

 

 

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад гадны 3500-4000 гаруй зочин төлөөлөгч ирнэ гэсэн тооцоо бий. Тэднээс 53 орны төрийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага нийтдээ 55 хүнийг АСЕМ Вилла хотхонд байрлуулахаар төлөвлөөд байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
xend ch xereggui yamar ch sain ur dun garahgui
2015-09-26
demjij bna:
Yadiin zohion baiguulj chad aj baihad bolood l yavchihni.unuuduriin ideh talhnaas chini chuhal hural boloh gej baihad togoo shanag ehner huuhdiin heryyl.ideh hool umsuh huvtsasnii tuhai yarij heruul hiisen garuud bol hezee usuj tom bolohgyi garuud duu kkkk
2015-09-26
Зочин:
Elbeg t heregtei baih tartagta tulsan ard tumnee ulam daramt uchruulsan
2015-09-26
Зочин:
Г рек Улс Олимпийн зуун жилийн ойг тэмдэглэж 2004 онд Афинд олимп хийгээд Улсаа тартагтаа тулгаж ,Дампууруулсан бэлэн жишээ байхад юун АСЕМ- ийн ДЭЭД түвшиний уулзалт вэ..2004 оны дараа Олимп явуулсан бүх цэнгэлдэх хүрээлэнгүүд нь зүгээр л зуурсан шавар болсон шүү дээ.Манайд ч ялгаа байхгүй .Хамаг мөнгөө 100 мянган айлын орон сууц нэрээр хот хөдөөгүй Зуурсан цемент болгоод хамаг мөнгөө түгжсэн Одоо дээр нь бас АСЕМ-д зориулж 150 тэрбумаар Зочид буудал нэртэй цемент зуурах нээ. Дараа нь дампуурна .Дампуурсан Улсад ямар ч жуулчин ирэхгүй . MCS сурсан зангаараа тэднийгээ урд хөршийн баячуудад зарах байх даа. Ингэхэд бид хэнд юу бэлдэнж өгөөд байна. даа
2015-09-25
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! 33333Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-09-25
Зочин:
Ард олноо тэжээж чадахгуй байж юун АСЕМ бэ? Хэнд ашигтай юм бэ? Эбээд уу? Надад л лав хэрэггуй!
2015-09-25
элбэг+MCS:
ACEM зохион байгуулж Төсвийн мөнгөөр МСS-ийг угжих зориготой л байсан юм байна ш дээ
2015-09-25
purevsuren:
ene neg kim chen ir tei adil nuhur hen gegch ve? yamar ongiroo du haragdaj bain ve
2015-09-25
hyjgjg:
энэ төр засаг чинь яачихсан юм бэ, шалтаг л олдвол MCS -ийн хөрөнгүүдийн үнэ цэнийг өсгөх ажлыг төрийн мөнгөөр хийж өгч байх юм. дандаа MCS-ийн луйварчингуудын эдлэнг дэд бүтцээр нь хүртэл улсын хөрөнгөөр хангаж байна
2015-09-25
po:
hamgaalt.nd 120terbum gsn unen vvv
2015-09-25
ulger:
Mcs iig Sain demjihed belen uu?
2015-09-25