Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
2015-09-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 126 дугаар зарлигаар Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасан байна.

 

Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөөх үйлсэд түүчээлэн оролцож, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, бүтээлч нийгмийг цогцлоохын төлөө мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн Хөвсгөл аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг ийнхүү өндрөөр үнэлжээ.

 

Төрийн дээд одон гардуулах ёслол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар, тус аймгийн үе үеийн удирдлага, иргэд хүрэлцэн ирж оролцжээ. Ёслолын үеэр НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож яваа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн иргэдэд утсаар мэндчилгээ дэвшүүлсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Songuuli dohoj bn. hUN BUR CHADAH YADAHAARAA SHOWDANA
2015-09-27
Bts:
нэг хэсэг одон медалийг үзэн яддаг байсан Элбэгдорж ёүүлийн үед хот, албан газруудыг одон медалиар шагнадаг болж. Энэ чинь социализмийн үзэл суртал эргэ ирж байна уу даа гэж бодогдох боллоо
2015-09-26