112 согтуу жолоочийг ослоос урьдчилан сэргийлэв
2015-09-28

Замын цагдаагийн алба хаагчид амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж, болзошгүй осол хэргээс сэргийлж ажиллажээ.

 

Мөн өдрүүдэд 12 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осолд холбогджээ. Харин гурван явган зорчигч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролоцож, зам тээрвийн осол хэрэгт холбогдсон байна.

 

Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, осол хэрэгт холбогдсон явган зорчигчид хүлээлгэх хариуцлагыг чангатгаж өгсөн.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Замын цагдаагийнханий хууль чангатгаад согтуу буурлаа гээд байсан яалаа
2015-09-28