“Цайны ертөнц”, ”Стимо” компаниуд хууль зөрчжээ
2015-09-28

  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын удирдамжийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон борлуулж буй зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, сав, баглаа боодол, шошгожилт зэрэгт хяналт, шалгалт хийжээ.


Уг хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрснийг ШӨХТГ-аас мэдээлэв.


1. “Цайны ертөнц” ХХК-ийн худалдаалж буй “Найман тахилтай цай” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн хаяг бичигдээгүй буюу тодорхой бус


2. “Стимо” ХХК-ийн худалдаалж буй “Гүрж ногоон цай” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,


3. Миний сүлжээ дэлгүүрийн худалдаалж буй “Бөмбөөлэй цагаан будаа” бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,


4. “Бамаш” ХХК, “Тэмүүлэн маш” ХХК-иудын худалдаалж буй цагаан будааны шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус


5. “Таван богд интернэйшнл” ХХК-ийн худалдаалж буй “Найман гишүүн төгөлдөр”, “Мөнгөн аягат” зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус зөрчил илэрсэн байна.


Дээрх компаниудын худалдаалж буй бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичээгүй нь MNS CAC 1:2007 Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгожилтод тавих ерөнхий шаардлага стандартын шаардлагыг хангаагүй байжээ.

 

Ийнхүү хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хангалттай мэдээлэл өгөхгүй байгаа үйлдэл нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2, 12.7.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж байна.

 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үнэн шалга том компаниуд асуудалтай шүү
2015-09-30
gaaliin baicaagch:
“Таван богд интернэйшнл” ХХК- China-s tsaigaa avdag shvv dee. Mongolyn Gaali deer ochood teevriin manifest-g n uzexed l garaad irne sh dee.
2015-09-28
Иргэн:
Үнэн шалга том компаниуд асуудалтай шүү