Ангарагаас ус олджээ
2015-09-29

 

АНУ-ын Сансар судлалын хүрээлэн “Ангараг гаригаас ус олдсон” гэв. Олон жил ажилласны үр дүнд “NASA”-ийн эрдэмтэд Ангараг гаригаас дэлхийнхтэй адилхан ус олж чадсан болохыг “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ийнхүү тус гариг дээр амьдрал байх боломжтой гэдгийг дахин баталлаа.  

 

2009 онд “NASA” тус гариг руу робот илгээсэн юм. “Тус робот хөрснөөс дээж авч, улмаар эх дэлхий рүү илгээж, шинжилснээр Ангараг дээр ус байсныг тогтоосон” хэмээн судалгааны багийг ахалсан эрдэмтэн Жим Грин мэдэгджээ.  

 

Ангараг гаригийн гадаргуугийн температур -23 хэмээр буурсан тохиолдолд ус гарч ирдэг болохыг тогтоосон байна. Эрдэмтэд ус хаанаас урсаж буйг тодруулахаар ажиллаж эхэлсэн аж.  “NASA” 1960 оноос хойш Ангараг гаригийг судалж буй юм.

 

2030 оны наймдугаар сар гэхэд хүмүүсийг Ангараг гариг руу илгээхээр болжээ. Аялал зохион байгуулагдахаас өмнө 2020 он гэхэд сансрын нисгэгчийг Ангараг руу хөөргөхөөр болсон байна.

 

2011 оны хоёрдугаар сард Ангараг гаригийн тойрог замд ажиллаж байсан “NASA”-ийн хиймэл дагуул тус гариг дээр маш бага хэмжээний ус урсаж буйг тогтоож, зургийг нь дэлхий рүү илгээсэн юм. Харамсалтай нь тус зураг чанарын шаардлага хангаагүй учир эрдэмтэд ус байгаа эсэхийг албан ёсоор тогтоож чадаагүй билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Баадайгийн багш:
Энэ Баадай багын ийм удаан ойлгоцтой хүүхэд байсан. Яг хэвээрээ. Миний хүү юм уншаад ойлгохгүй байж бичиг үсэг сурах хэрэг байсан ч юм уу үгүй ч юмуу. Одоо бодвол төрд нэг хурган дарга хийгээд явж байгаа байхдаа зайлуул.
2015-09-30
bagi:
Хүн төрөлхтөн хөгжсөөр Улаан нүдэн гараг руу удахгүй очих нь, Монголчууд минь модон жорлонгоосоо салаагүй л байдаг,
2015-09-29
Баадай:
Ус байгаа эсэхийг албан ёсоор тогтоож чадаагүй гэх, 2030 онд хүмүүсийг Ангараг руу илгээнэ, имй хуудуйтай зүйл байх уу, эсвэл орчуулгын алдаа юу?
2015-09-29