Элтон Жонтой уулзахыг зөвшөөрөв
2015-09-29

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Британийн уран бүтээлч, дуучин Элтон Жонтой уулзахыг зөвшөөрсөн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Энэ тухай Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан бөгөөд “Ерөнхийлөгч, дуучинтай уулзахыг зөвшөөрсөн” гэж хэлжээ. Уулзалт энэ сарын 20-нд Москва хотноо болох гэнэ.

 

Элтон Жон ижил хүйстнүүдийн эрхийн асуудлаар Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсан ч Путинтэй уулзаж чадаагүйгээс гадна эвгүй байдалд орсон билээ. Учир нь Путиний нэрийг ашигласан хуурамч этгээд дуучинтай утсаар ярьсан юм.

 

“Энэ бүхнээс шалтгаалж Путин, дуучинтай уулзахыг зөвшөөрсөн. Мөн Ерөнхийлөгч хүний эрхийн асуудлаар хэнтэй ч ярихад бэлэн” хэмээн Песков мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин