Тайваньд зургаан хүн сураггүй болжээ
2015-09-30

 

Тайванийн төвийн хэсгийг дайрч өнгөрсөн “Dujuan” хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 350 хүн гэмтэж, бэртсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тус улсын Онцгой байдлын газраас “Хар салхины улмаас зургаан хүн сураггүй алга болсон” гэв. Сураггүй алга болсон иргэдийг хайж эхэлсэн байна. Хайх ажиллагаанд Онцгой байдлын 125 аврагч нэгджээ. Албаны эх сурвалж “Сураггүй алга болсон иргэдийн дунд бага насны хүүхэд байгаа” гэжээ.

 

Хар салхины дараа нийслэл Тайпей хот танигдахыг аргагүй болтлоо өөрчлөгдөж, автобусны буудал, гэрлийн шон зэрэг эвдэрч, дахин ашиглах боломжгүй болсон хэмээн хотын дарга мэдэгдэв. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа бөгөөд  өчигдрөөс төмөр зам, нисэх буудлуудыг хааж, бүх нислэгүүдийг цуцалсан байна.

 

“Dujuan” хар салхи Хятадын Фужиан, Жэжян мужийг чиглэж эхэлжээ. Хятадын удирдлагууд 450 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн болохыг “Синьхуа” агентлаг мэдээлэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин