Шатахууны үнэ 60 төгрөгөөр буурчээ
2015-09-30

 

Уул уурхайн яам сар бүрийн 4 дэх долоо хоногийн лхагва гарагт “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Энэ удаагийн хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид, АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Уг хурлаар Гацууртын ордод хууль бусаар алт олборлож буй 300 гаруй “нинжа” нарын асуудлыг ярилцлаа. Гацууртын ордны тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг авсан “Сентерра гоулд” компаний үйл ажиллагаа эхлээгүй байгаа тул хамгаалалт явуулах хөрөнгө санхүү дутмаг байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн, байгаль хамгаалагчид хамтран “нинжа” нарыг тухайн орд газраас албадан гаргах ажлыг зохион байгуулж эхэлснийг хэлж байв.

 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын Уул уурхайн яаманд хүргүүлсэн шатахууны үнийн талаарх асуулганд Уул уурхайн сайд Р.Жигжид хариулж, шатахууны бөөний үнэ 300 гаруй төгрөгөөр буурсан гэдгийг дуулгав. 2015 оны 9 дүгээр сараас эхлэн хотын захын дүүрэг, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдаас эхлэн жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнэ, литр тутамд дунджаар 60 төгрөгөөр буурчээ. Шатахуун импортлогч компаниуд энэ сарын байдлаар улсын төсөвт 160 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байгаа бөгөөд энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 251.6 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр байгааг Уул уурхайн сайд Р.Жигжид хэлж байв.

 

 Уул уурхан сайдын багцын нийт орлого 146.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхний 8 сарын байдлаар 15.2 сая тонн нүүрс, 7.2 тонн алт, 766.9 тонн газрын тос олборлоод байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ бичсэн хүн албаар ингэж бичив үү эсвэл мэдлэг хүрсэнгүй юу нээрээ 60 төгрөгөөр буусан юм уу бөөнийхөн үнэ хямдарсан гэж ойлгогдохоор бичсэн мөртөө ингэж буулаа гэж бичсэн сонин байна
2015-09-30
Irgen:
Gazriin tos 110 hurch baisan ueiin tulshnii une 48 bolson odoogiin une ogt oorchlogdohgui baina. Gazriin tosni une 2.29 dahin buurchihaad baihad tulshnii une ter hemjeegeer bish yumaa gehed dorvitoi buurmaar yum.
2015-09-30
Zochin:
40togrogoor geech
2015-09-30