Алга болсон иргэд эсэн мэнд олдов
2015-10-01

Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд самар түүхээр явсан иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд хичээлээ тараад гэртээ ирэлгүй сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг өнгөрөгч мягмар гаригаас эхлэн зохион байгуулж байсан билээ.

 

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужирт нарийн багийн “Дөвхөн” гэдэг газар ойд самар түүхээр явсан тус сумын иргэн Д /60 настай, эмэгтэй/-ийг орон нутгийн иргэд хайж, 30-ны өдрийн 08:25 цагт “Дөвхөн”-ий ойн захаас эсэн мэнд олжээ.

 

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 6б ангийн сурагч Э /11 настай, эрэгтэй/-г тус аймгийн Онцгой байдлын газраас долоон албан хаагч, Цагдаагийн газраас найман албан хаагч, орон нутгийн дөрвөн иргэн хамтран хайж, 30-ны өдрийн 09:05 цагт эсэн мэнд олсон байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин