ХҮН-д ахмадууд элслээ
2015-10-01

Нийгэмд шинэ хүчин болж, эрүүл зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой Хөдөлмөрийн Үндэсний намыг ахмадууд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хөдөлмөрийн Үндэсний нам шинэ гишүүдээр эгнээгээ өргөтгөж, 50 гишүүн намын батлахаа гардаж авлаа.

 

Монгол улсад 218 мянган ахмад настан тэтгэвэр авдаг. Улсын тэтгэврийн дундаж нь 225 мянган төгрөг байна. Гэвч ахмадуудын 90 хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэсэн судалгаа бий. Улс орны хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож явсан ахмадуудын маань тэтгэвэр өнөөдрийн зах зээлийн ханшид идэх хоол, өмсөх хувцас, эм тарианд хүрэлцэхгүй байгаа талаар ахмадууд хурлын үеэр хэлсэн юм. Хурлын үеэр зарим ахмад өөрсдийн сэтгэгдэлээ хэлсэн юм.

 

 

Ахмад настан С.Долгор: Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын энэ хуралд хүрэлцэн ирж намын гишүүн болж байгаадаа баяртай байна. Энэ намын хүнээ гэсэн бодлого хөтөлбөр нь ихэд таалагдлаа. Өөрийн мэддэг чаддаг, амьдралын туршлагаасаа залуу хойч үедээ зааж зөвлөж үлдээе гэж боддог хүсэл маань биелэж байна.

 

Ахмад настан С.Тэрбиш: Ахмадын баяраар намын гишүүн болж байгаадаа баяртай байна.  Үндсэндээ би гэдэг хүн МАН-ыг дэмжидэг байсан. Гэтэл энэ 25 жил төр улсыг барьсан намууд ахмад настангууд болон хүүхдүүд, үр хойчийн минь төлөө дорвитой зүйл хийсэнгүй. Харин Монгол хүний төлөөх “Хүн-Дээд” үзэл баримтлалт нь ихэд таалагдлаа.

 

Ахмад настан О.Эрдэнэчимэг: “Би эмнэлгийн салбарт олон жил ажилласан. ХҮН нь салбар салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсож хамтарч ажиллаж байгааг нь ихэд саашаан хүлээн авч өнөөдөр намд гишүүн болж байна. Ахмадууд бид нарыг хүлээн авч, бид бүгдийн үгийг сонсож байгаа Хөдөлмөрийн үндэсний намынханд гүнээ талархаж байгаа илэрхийлж 2016 оны сонгуульд олонх болж ялалт байгуулахыг ерөөе” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та бүгдэд ажлын амжилт хүсэе. Маш их дэмжиж байгаашүү
2015-10-03
Зочин:
Minii emee dund ni suuj baina he he ih l ondor setgegdeltei gertee irsen de
2015-10-03
Зочин:
ахмадуудаа хүндэтгэнэ гэдэг сайхан уламжлал шүү сайн байна залуусаа
2015-10-03
Зочин:
Олон настангууд цугларчээ. Бусад намууд сонгуульдаа бэлдээд юуун хөгшин настай улс гэцгээгээд л сууж байгаа байх да
2015-10-02
Зочин:
Nasaaraa neg namd unencheer zutgesen Nasnii etsest nogoo nam ni uramiig ni hugalsan bolhoor arggui biz de
2015-10-02
Зочин:
Жил болгон хүлээн авч уулздаг юмшүү тэднийгээ тэгээд мартчихавдаа
2015-10-02
Зочин:
Жил болгон хүлээн авч уулздаг юмшүү тэднийгээ тэгээд мартчихавдаа
2015-10-02
Зочин:
Энэ настангууд бүгд эрх баригч намуудаас залхсан итгэл алдсан тул энд ирсэн гэдэгт итгэлтэй байна
2015-10-02
Зочин:
Өндөр настанууд маань өөрсдөө баярлаж хүлээж авч байгаа нь сайн хэрэг
2015-10-02
Зочин:
Үнэхээр ахмадуудын нийгмийн халамжийг сайжруулах мөрийн хөтөлбөр бэлдээд түүнийгээ хэрэгжүүлвэл энэ хэдэн ахмадууддаа гүйэ мөн их буян болж буй хэрэг дээ
2015-10-02
Зочин:
Ахмадууд элслээ гэсэн чинь нохой л элсэх байх гэнээ.... Бурхан минь! Ийм ач зээ, үр хүүхэдтэй хүмүүсийг өрөвдөж байна.
2015-10-02
Зочин:
Ахмад настануудыг хэнд ч хэрэггүй гэж үздэг болсон ийм цаг үед Хөдөлмөрийн Үндэсний Намынхан ингэж хүндэтгэж хүлээж авч байгаад баяртай байна. Эд чинь жижигхээн юманд баярладаг сайхан улс шүү дээ
2015-10-02
нийтлэлч:
ХҮН ДЭЭД үзэлд ахмадууд нэгдэн орж байгаа нь маш зѳв, чухал алхам. Манай ахмадууд ХѲДѲЛМѲРийѳн асар их туршлага хуримтлуулсан байдаг, тэр туршлагаа хѳдѳлмѳрийн намын залууст уламжлуулахаар шийдэж байгаа бол энэ нь ахмадуудын зүгээс эх орны хѳгжилд оруулж байгаа том хѳрѳнгѳ оруулалт мѳн. Ахмадуудаа бид ямарч нѳхцѳлд, хэзээ ч орхиж бас мартагнаж болохгүй ээ! ХҮН том чухал алхам хийлээ! Ахмадууддаа баяр хүргэе!
2015-10-01
Зочин:
Элссэн хүмүүс нь хүн биш нохой болж таарахнээ. Өөр шигээ адилхан гэж боддог хүмүүс байх юм аа. Өвөө эмээгээ доромжлоод байгаа юм уу хаашаа юм. Хуучний сэтгэлгээ хар пр ийм аюултай хахаха хэнээсээ мөнгө авч ингэж бичдийн болдоо зайлуул.
2015-10-01
Зочин:
Хүн намд хүн биш нохой л элсэх байх даа
2015-10-01
Зочин:
бусад нам улс төрчид юу хийгээд байна аа. Чимээгүй идэж идэж сонгууль дөхөхөөр л дараагийхаа идшийг бэлтгэх гээд бүгд гараад ирцгээнэ дэ аягүй бол. Хүн ардаа бодох сэтгэл ер алгаа тэр муусайнуудад.
2015-10-01
Зочин:
olon huuhedtei humuusiin huuhduud enter ni tetgevriih ni zeeliig avaad herglechihdeg bhoo. Ugaasaa huuhed hogshin geltgu amjirgaagaa zalguulahad hundreltei bdag yum chin. teriig ni hyanalt enter taviad oorsoddoo heregleh bolomjiig ni burduulj ogvol zuger yum shig sanagdlaa
2015-10-01
Зочин:
Olon ahmaduud irjee. Toliotoi bga deer ni tordood avbal zugeer yumsan. Uls orondoo ihiig hiij buteesen humuusiig uyee ongoroogood irheer shuud l haychihdag muu uls torchidtei ulsdaa manaih. Tednii jishgiig l bitii dagaarai
2015-10-01
Зочин:
Нээрээ л настай хүмүүсийн тэтгэвэр хаанаа ч хүрдэггүй юм байна лээ. Нас явсан хүмүүс өвдөх нь их эм тарианы үнэ одоо хэд билээв нэг эм аваал хамаг мөнгө нь дуусна. үр хүүхэд нь тэжээх ч гэсэн хааяа ч болов хүссэн амтангаа аваад идэж чадахгүй өрөвдөлтэй хүмүүс шүү дээ. Бидний үндэс болсон сайхан настангуудаа хүндэлж байгаад баяртай байна.
2015-10-01
Зочин:
Hogshin zaluu gj ylgalgui hundelj elsuulj bgad ni sain hereg bna. Amjilt husey
2015-10-01
нийтлэлч:
ХҮН ДЭЭД үзэл бол бие даасан үзэл санаа, улс тѳрийн платформ. ХҮН ДЭЭД үзлээр нэгдэж байгаа нь улс тѳрийн энэ хүчний суурь фундамент бүрдэж байнаа гэсэн үг. ХҮН ДЭЭД үзлийн хѳрсѳн дээр буух хэлбэр нь ХѲДѲЛМѲР. Монгол улс бүх нийтээрээ чармайж ажиллаж хѳдѳлмѳрлѳж байж гэмээ нь хѳгжинѳ гэсэн үг. Тэхээр ХҮН ДЭЭД үзэл бол бүхэл бүтэн концепци юм. Урьд нь ХҮН ТѲВТ үзлээр олон жил замнаад бүтээгүй. Хүнээ тѳвдѳѳ, голдоо оруулаад тал талаас нь бѳмѳгддѳг байсан, хүнээр объект хийсэн үзэл байсан даа!
2015-10-01