Сандра Буллок хуримаа хийнэ
2015-10-02

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Сандра Буллок хуримаа хийхээр болжээ. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сараас үерхсэн гэрэл зурагчин Брайн Рандалтай хуримаа хийхээр болсон хэмээн жүжигчний ойрын эх сурвалж “TMZ” сайтад ярьсан байна.

 

Хос Лос Анжелес хотноо хамтран амьдарч байгаа аж. Саяхан хуримын даашинз сонирхож, бөгж худалдан авсан болохыг хэвлэлүүд баталжээ.

 

Зурагчин, найз бүсгүйдээ хэдхэн хоногийн өмнө гэрлэх санал тавьсан хэмээн Сандрагийн дотны найз, жүжигчин Женнифер Анистон “NBS” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан билээ. Анистон “Сандра, Рандал хоёр гэрлэх гэж байгаа” гэж хэлжээ.

 

Өнгөрөгч наймдугаар сард Анистон, Терокс нар хуримаа хийсэн билээ. Тус хуриманд Сандра, Рандал нар оролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин