Ш.Түвдэндоржийг дэмжлээ
2015-10-06

Байнгын хорооны дарга нарын сонгуульт хугацаа дуусгавар болж байгаа. Тиймээс Хуульзүйн байнгын хорооныхон хуралдаанаараа  даргаа сонгохоор  хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар гишүүн Д.Ганбатыг улираан сонгохыг дэмжсэн байв. Энэ асуудлыг хэлэлцэх үед тус  байнгын хорооны гишүүн Ш.Түвдэндорж  нэрээ дэвшүүлэв. Гишүүд хэлэлцэж,  санал хураалт явуулахад олонхийн саналаар Ш.Түвдэндоржийг  Хуульзүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэг эргүүг нөгөө эргүүгээр сольжээ
2015-10-06
zochin:
Ene sogtuu tolgoi huraldaa barag baidagui hural udirdah chadamj muutai Temuujin ni deer basan yum bish biz
2015-10-06