АН Ш.Түвдэндоржид хариуцлага тооцжээ
2015-10-07

АН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийлээ. Өнгөрөгч даваа гарагийн бүлгийн ээлжит хуралдаанаар Хуульзүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэх үед   Д.Ганбат гишүүн олонхийн санал авсан. Гэтэл ХЗБХ-ны хуралдаанаар Ш.Түвдэндорж гишүүн өөрийнхөө нэрийг дэвшүүлэн, Д.Ганбат гишүүнтэй өрсөлдөн, олонхийн саналыг авсан юм. Тиймээс түүнийг Хуульзүйн байнгын хорооны даргаар сонгох дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүн Р.Гончигдорж уншиж танилцуулахаар болсон.

 

Харин Ш.Түвдэндорж гишүүнийг  АН-ын бүлгийн шийдвэрийн эсрэг санал гаргасан үзжээ. Тиймээс  түүнийг АН-ын бүлэг хариуцлага тооцож,  бүлгийн дэд даргын албаас чөлөөлсөн байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ардчилсан нам биш анархист авилгачдын нам болсон юм биш үү
2015-10-08
Зочин:
Дарга нарын хувийн үзэл бодлоор улсын ажлыг хийдэггүй юм даа. Атганаасаа алдчих гээд мөн ч их сандарч байна даа. Одоо хар жагсаалтад үлдэхгүй гээд бие биенээ хэмлэх байлгүй. Тэгээд л сонгуулийн үед арчилсан намаас үлдэх үнс нурам ч байхгүй болно.
2015-10-08
Зочин:
за за хүн сонгох сонгогдох эрхээ ч эдлэж чадахгүй цаг болж дээ энэ юу болоод байна аа төрийн дээр нам гарна гарна гэхэд арай дэндлээ дээ ардчилсан нам биш ухарсан нам болж байна доо
2015-10-08