Беларусийн Ерөнхийлөгч улиран сонгогдлоо
2015-10-12

Беларусь улсад өнгөрөгч амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Сонгуулийн төв хорооны дарга Лидия Ермошина өчигдөр сонгуулийн дүнг танилцуулсан байна.

 

Энэ удаагийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нийт сонгогчдын 83.49 хувийн санал авч, улиран сонгогджээ.

 

Сонгуульд өрсөлдсөн “Либерал” намаас нэр дэвшсэн Сергей Гайдукевич 3.32 хувь, “Эх орон” намын дарга Николай Улахович 1.67 хувийн санал авчээ.  Энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшсэн, “Үнэн үг” иргэний хөдөлгөөний гишүүн Татьяна Короткевич 4.42 хувийн санал авчээ.

 

Нэр дэвшигчид сонгуулийн дүнтэй санал нэгдэж буйгаа илэрхийлж, Лукашенкод баяр хүргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ataarhav:
JINHENE UDIRDAGCH MANAI ILJIG HArdag boloosoi
2015-10-12