”Алдар”-ын тамирчид Армийн олимпоос 13 медаль зүүлээ
2015-10-12

Дэлхийн цэргийн спортын VI Их наадам БНСУ-д 10 өдрийн турш үргэлжиллээ. 117 орны Зэвсэгт хүчний тамирчид хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн цэргийн олимпоос Монгол Улсын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид 13 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

 

Бокс, жүдо, чөлөөт, сонгомол бөх, буудлага, байт харваа, таеквондо, хөнгөн атлетик, дугуй зэрэг найман төрлөөр өрсөлдөж гурван алт, дөрвөн мөнгө зургаан хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү манай тамирчид дэлхийн 117 орноос медалийн тоогоор 10 дугаарт, чанараар 12 дугаарт байрт шалгарлаа.

 

АЛТАН МЕДАЛЬ

Байт харвааны төрлөөр оролцсон эрэгтэй, эмэгтэй холимог баг
Буудлагын төрлөөр эмэгтэйчүүдийн баг. Гурван байрлалаас 60 сум буудсан тамирчид маань алтан медалиар зогсохгүй наадмын рекорд тогтоогоод байна.
Буудлагын төрлөөр ОУХМ Ч.Нарантуяа

 

МӨНГӨН МЕДАЛЬ

Жудо бөхийн багийн төрлөөр эрэгтэйчүүдийн баг тамирчид
Жудо бөхийн 60 кг-ын жинд ОУХМ А.Батсуурь
Чөлөөт бөхийн 97 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэртулга
Байт харвааны төрлөөр эмэгтэйчүүдийн баг

 

ХҮРЭЛ МЕДАЛЬ

Жудо бөхийн 90 кг-ын жинд ОУХМ Х.Цогтгэрэл
Чөлөөт бөхийн 70 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран
Чөлөөт бөхийн 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн
Боксын 49 кг-ын жинд М.Чухал-Эрдэнэ
Буудлагын төрлөөр ОУХМ Г.Нандинзаяа
Буудлагын төрлөөр МУГТ О.Гүндэгмаа

Shuud.mn
Сонин хачин