Статистик ингэж хэлэв
2015-10-12

Үндэсний статистикийн хорооноос  Монгол Улсын 2015 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

 

Төрөлт буурчээ

 

Энэ оны эхний гурван улиралд 60514 эх амаржжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Өнгөрсөн сард ч 6642 эх амаржсан нь наймдугаар сараас 147 ээж буюу 2.2 хувиар буурсан байна.

 

Эхний есөн сард 60849 хүүхэд мэндэлсэн бол өнгөрсөн сард Монголын хүн ам 6652-оор нэмэгджээ. Ингэснээр хүн амын цэвэр өсөлт 16 болжээ. Өөрөөр хэлбэл 1000 хүн амд шинээр 16 хүн нэмэгдсэн байна.

 

Ажилд орсон иргэдийн тоо буурав

 

2015 оны 9 дүгээр сард 31.1 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн байна. Энэ нь 2014 оны мөн үеэс 8.3 хувиар буурсан статистик аж. Энэ оны эхний есөн сарын байдлаар 87 мянган иргэн хөдөлмөрийн байгууллагад шинээр бүртгүүлжээ. Мөн 176 мянган иргэн ажилд зуучлагдсан байна. Дурдсан хугацаанд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн бол ажилд зуучлагдсан хүмүүсийн тоо буурчээ.

 

Гадаад худалдаанд 6.4 тэрбум ам.доллар эргэлджээ

 

Статистик мэдээлэл гаргасан хугацаанд Монгол Улс дэлхийн 142 оронтоой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.4 тэрбум ам.доллар болжээ. Үүний 3.6 сая ам.доллар нь экспорт бол 2.9 сая ам.долларыг импорт эзэлжээ. Энэ хугацаанд импорт, экспорт багагүй хэмжээгээр буурсан байна. Нүүрс, төмрийн хүдэр, түүхий нефтийн орлого буурсан экспортод нөлөөлсөн голлох хүчин зүйл болжээ. Экспортоос манай улс 480 сая ам.долларын орлого алдсан тооцоог статистикчид  хийсэн байна.

 

Улсын төсвийн алдагдал 867.3 тэрбум төгрөг

 

2015 оны эхний 9 сард улсын төсвийн орлого 4045.9 тэрбум төгрөг байсан бол зарлага нь 4913.2 тэрбум төгрөг болж, 867.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ алдагдалд төсвийг бүрдүүлэгч гол хүчин зүйл болох татварын бүрдүүлэлт нөлөөлжээ. Зөвхөн НӨАТ-ын бүрдүүлэлт л гэхэд 252 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлөх хүчин зүйл болсон байна.

 

Чанаргүй зээл өсөв

 

Өнгөрсөн сарын эцсийн байдлаар банкнаас иргэд болон аж ахуй нэгжүүдэд 11.9 их наяд төгрөгийн зээл  олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 828.7 тэрбум төгрөг болж, өмнөх он болон сараас өссөн дүн гарчээ. Банкны системийн хэмжээнд 836.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байгаа нь 2014 оны есдүгээр сарынхаас  246.4 тэрбум төгрөг буюу 41.7 хувиар өсчээ.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Худалч хулгайч нар!
2015-10-13
zochin:
ed narig tatan buulgax xeregtei.tatwat tologchdin xairan mongo. xiisen ajil baixgui xudla yrisan noxduud
2015-10-13
Зочин:
Энэ хэдэн авгай дандаа худлаа тоо бодоод сууж байдаш юм эд нарыг цомотгох хэрэгтэй
2015-10-12