Засгийн газрын “11 11” төв гурван нас хүрлээ
2015-10-12

 

Засгийн газрын “11 11” төв иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч, хүлээж авч эхлээд гурван жил болж байна.

2012 оны 10 дугаар сарын энэ өдөр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд утсаар ярих, 141111 дугаарт мессеж бичих, 1111@gov.mn  хаяг руу цахим шуудан илгээж, facebook, twitter -ээр хандах зэрэг 10 сувгаар нийт 100 -гаад мянган иргэн санал, хүсэлтээ ирүүлжээ. Эдгээр саналын 71.9 хувь нь утсаар иржээ.

  “11 11” төв-д ирүүлсэн асуудлын 80.7 хувьд нь холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд хариулт өгчээ.  

 “11 11” төвийн системийг хөдөө орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад энэ оны долдугаар сараас эхлэн нэвтрүүлж, орон нутгаас холбогдож байгаа иргэдийн санал хүсэлтийг хугацаа алдалгүй холбогдох Засаг захиргааны байгууллагад нь шилжүүлэн ажиллаж байна. 

 

Цаашид Дэлхийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Төрийн бүх байгууллагын бүтэц, албан хаагчдын мэдээлэл оруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх цахим хэлэлцүүлэг хийх, улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сантай холбох, ухаалаг эргэн мэдээллэх системтэй болох зэрэг хөгжүүлэлт хийж, иргэдийн оролцоог улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
11.11 tuv ajillaj bga yumu.altahuyagaas hoish chimee aldarchihsan bsan.
2015-10-12