Жеймс Бонд монгол ноолуураар гоёно
2015-10-12

Британийн нэрт жүжигчин Дэниел Крейг “Жеймс Бонд” цувралын шинэ анги “Spectre” кинонд тоглохдоо монгол ноолуураар гангарсан тухай “www.mirror.co.uk” мэдээллээ.  Тус уран бүтээл ирэх сарын 6-нд нээлтээ хийх юм.

 

Жүжигчин эр өнгөрсөн оноос 100 хувь монгол ноолуураар бүтээгдэхүүнээ хийдэг Британийн “N.Peal” брэндтэй хамтран ажиллаж эхэлжээ. Гэрээний дагуу жүжигчин эр монгол ноолуураар урласан тус брэндийн 10 гаруй цамцыг өмсөж, зураг авалтад орохоор болсон байна.

 

Дэниел “Би шинэ цувралдаа тус брэндтэй хамтран ажиллахаар болсон. Надад энэ брэндийн цамцнууд үнэхээр таалагдаж байгаа. Хамтран ажиллаж буйдаа таатай байна” гэж хэлжээ.

 

Монгол ноолууран цамцнууд тус брэндийн дэлгүүрээр 200 фунт стерлингээр зарагддаг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин