Д.Ганбатыг улираан сонгов
2015-10-13

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны эхэнд байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

 

 УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэлцүүлгийн эхэнд байнгын хорооны даргын томилгооноос УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татсан тухай тайлбарыг хийсэн юм. Үүний дараагаар гишүүд “Хууль бүрэн бүтэн гарахын өмнөх шүүлтүүр бол Хууль зүйн байнгын хороо. Энэ хороо зарим тохиолдолд хангалттай ажиллахгүй байна” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох асуудлыг харахад төрийн дээр нам гарсныг харж болох байна. Өнөөдөр хуулийн байгууллагын нэр хүнд олон нийтийн дунд тааруу байна. Үүнтэй Хууль зүйн байнгын хорооны нэр хүнд ч мөн холбогдоно. УИХ сүүлийн үед Цэцийн дүгнэлтийг өчнөөн олон удаа хэлэлцэж байна. Ер нь нам юу гэнэ, тэр зарчмаар яваад байвал хуулийн систем нуран унана шүү гэв. Гишүүд үгээ хэлсний дараагаар санал хураалт явуулахад Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргад томилохыг гишүүдийн олонх дэмжсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардчилсан намд ийм л тэнэг амьтад байх юм даа
2015-10-13
zochin:
utsan kykeldei ene balai baiwal xeseg noxdod amar baixalda.oor xun baidaggui yum baix da.sogtu balai teneg
2015-10-13
Зочин:
ичиж үхмээр юм. албан тушаалын төлөө
2015-10-13
Дурак:
Дуракууд дуракийгаа л сонгоно!
2015-10-13