Танд 4K зурагт хэрэгтэй юу?
2015-10-14

Зурагтны зах зээлд хамгийн сүүлд гарсан технологи болох 4K технологийн тухай та юу мэдэх вэ? Таны шинэ зурагт 4K байхыг та хүсч байна уу. Технологийн хөгжил хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр бидний харах дэлгэцийн нягтрал өсч, бодит дүрслэл рүү улам дөхсөөр байна.

 

Тэгвэл бид танд бодит дүрслэлийг бидэнд ойртуулж буй 4K технологийн тухай товч мэдээллийг хүргэе. Бидний өнөөдрийг хүртэл үзэж байсан зурагтын  pixel буюу нягтрал нь хамгийн багадаа 640x480 pixel буюу 480i/p байсан бол түүнийн дараа 1280х720 (720i/p) болж ахисан. Харин саяханыг хүртэл бид Full HD буюу 1920х1080 (1080i/p) pixel-ийн дүрсэнд хошуурч, хамгийн өндөр нягтрал хэмээн хүлээн авдаг байсан бол өнөөдөр 4К Ultra HD нягтралтай дүрс нь хамгийн тод бодит дүрсэнд хамгийн ойр нягтрал хэмээн тооцогдож байна. Энэ нь 16:9 стандартын харьцаагаар бол 3840х2160 pixel цэг агуулж байгаа юм.

 

 

Дэлгэцийн нягтрал нь холын зайнаас тийм ч сайн анзаарагдахгүй. Ойрхон зайнаас үзэхэд зарим нэг дүрсний өнгө гундуу болохыг та олж харах болно. Ийм учраас л телевизийн зарим суваг жирэлзсэн үед “холоос үз” гэдэг үгийг та их сонсож байсан. Харин өнөө үед зочны өрөөний зохион байгуулалтанд зурагт буйдангийн хоорондох зай ихэвчлэн 1.5-2.5м, хамгийн ихдээ 3м байдаг. Ийм зайнаас үзэхэд зурагтын нягтрал маш сайн танигддаг.

 

 

 

Тиймээс илүү бодит дүрсийг харъя гэвэл 4К Ultra HD нягтралтай зурагт сонгох хэрэгтэй. 4К Ultra HD дүрсний 3840х2160 цэг бүр өнгийг ялгаж харуулна. Магадгүй та анзаарсан бол 4К дүрс нь Full HD дүрсийг 2 дахин ихэсгэсэн 1920*2=3840 цэг. Өөрөөр хэлбэл  Full HD дүрсний нэг цэг (pixel) дэх дүрсэнд 2цэг(pixel)  агуулж байгаа юм. Цэг бүр өнгийг ялгаж харуулснаар дүрсний бодит байдлыг илүү тодотгож өгч байгаа юм. Ийм өндөр нягтралтай дүрсийг харснаар таны нүдэнд өгөх ачаалал буурч удаан хугацаагаар зурагтаа үзсэн ч таны нүд ядрахгүй, хорсохгүй байх давуу талтай.

 

2014 оны CES үзэсгэлэн дээр танилцуулагдаж байсан энэхүү шинэ технологи бодит бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдийн гар дээр очоод байна.

 

 

 

Харин та гэртээ бодит дүрслэлийг мэдрэх, хамгийн сүүлийн үеийн технологийг хэрэглэе гэвэл зөвхөн энэ 10-р сард PC mall сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж буй 4К дүрслэл бүхий Haier H6600 загварын зурагтыг хямдралтай үнээр худалдан авч, хананд тогтоогч, Торнадо тоос сорогчийг бэлгэнд авахаас гадна зурагтыг тань хүргэж өгч, хананд тогтоон суурилуулж, холболт хийх VIP үйлчилгээг үнэгүй авах боломжийг бүү алдаарай.

 

 

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

 www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

PC mall дуудлагын төв: 75753535

Shuud.mn
Сонин хачин
zochin:
4K-n sain chanaryg medexiin tuld TV-n HD tsatsalt n sain baix estoi baidag yum tegej baij 4K-n ach xolbogdlyg mederne. Mongolyn TV-nuud HD tsasaltaa sain xiij baij ene n bolomjtoi bolno. Ternees bish 4K Televizortoo dan ganc asuudal baidaggui yum shvv...
2015-10-14