Бичил уурхайчдад төрийн үйлчилгээг хүргэнэ
2015-10-15

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна.

 

Онцгой байдлын албаны алба хаагчдад бичил уурхайчдын үйл ажиллагаа, түүнийг тойрсон хүний эрх болон жендерийн тэгш байдал, тэдэнд тохиолддог аюул, осол, уул уурхайн аврах ажиллагааны талаархи мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий болгох, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг бичил уурхайчдад хүргэх чадавхийг бэхжүүлэхэд сургалтын зорилго оршиж байна.

 

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Уул уурхайн ангийн албан хаагчид хамрагдаж байгаа юм. “Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалт 2015 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин