Баавгай сургууль дотор “зугаалав”
2015-10-15

 

АНУ-ын Монтана мужид байрлах “Бозмен” дунд сургуулийн хичээлийн байр руу баавгай нэвтэрч, хэсэг хугацаанд сургуулийн үйл ажиллагаанд саад учруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 

 

Хяналтын камерийн бичлэгээс харахад баавгай өглөөний 7.30 цагт сургуулийн байр руу нэвтэрч, физикийн ангид оржээ.

Хичээл 8.00 цагт эхэлж, хонх дуугарсаны дараа баавгай физикийн ангийг орхиж, коридороор явж, математикийн хичээл орж байсан анги руу нэвтэрч, багш болон сурагчдыг сандаргажээ.

 

Сурагчид ангиас гарах гэж хэсэг хугацаанд эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд хамгаалалтын ажилчид баавгайг сургуулиас хөөн гаргажээ.

Баавгай хэрхэн сургуулийн байр руу нэвтэрсэн нь тодорхойгүй байгаа ч сургуулийн захиргаа хамгаалалтын албыг энэ хэрэгт буруутгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин