Төсвийн хэлэлцүүлгийг гурилмдааргүй байна
2015-10-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн  тодотголын төслийг хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Бид өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөр рүү орохоос аргагүй байна гэдгийг хүлээж зөвшөөрч байна уу” хэмээн асуулаа. Сангийн сайд Б.Болор “Бид Стэнд бай хөтөлбөр авна гэж зарлаагүй байгаа. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрийг 2016 онд тусгаж өгсөн” гэлээ. Гишүүн Ё.Отгонбаяр “Ерөнхий сайд, Шадар сайд, салбарын сайд алга байна. Тиймээс Засгийн газрын гишүүдийг бүрэлдэхүүнээр нь байлгаж байгаад төсвөө хэлэлцмээр байна. Тэгэхгүй бол төсвийн хуулиа гурилдаад байна” гэсэн юм. Мөн гишүүн Я.Содбаатар “Бид салбарын сайд нараас асуух зүйл байна. Гэтэл сайд нар алга.  Сайд нарыг байлцуулаад хэлэлцмээр байна. Дэгийн хуулиараа ч сайд нар хэлэлцүүлэгт байх ёстой. Өнөөдөр Гачууртад нинжа нар орсон байна. Тавантолгойн орд газар бизнесийн бүлэглэлүүдээс болоод өнөөдрийг хүртэл хөдлөөгүй байна. Энэ бүхнээс шалтгаалаад төсөвт орлого орохгүй байна гэсэн юм.

 

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Сайд нар чуулганы танхимд орж ирэх ёстой. Харин хэлэлцүүлгийг хойшлуулж болохгүй. Үргэлжлүүлэн хэлэлцээд явна” гэсэн хариулт өгөв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнгөрсөн онд гурилдах байдлаар хэлэлцсэн 2015 оны төсөв нь ямар болов?????. үүнд УИХ-ын бүх гишүүд, намууд буруутай. Энэ онд мөн л 11-р сарын 1-ний наана гурилдах талруугаа орж байна.
2015-10-17
зочин:
өөрөө гурил
2015-10-16
zochin:
Urshuuliin huuli gordsoor suuna uu
2015-10-16