Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байна
2015-10-16

 

Энэ жил бороо хур хожуу орж, Монголын нийт нутгаар хадлангийн гарц сайнгүй, хадах талбай хомс байгаа билээ. Тэгвэл “...Дорнод Монголын уудам тал минь юутай сайхан бэ” хэмээн дуунд мөнхөрсөн талаас маань хятадууд хадлангаа бэлтгэж байна. Тэд Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас нь эхлээд өвсийг нь хадаж нуруулдаад, ачихад бэлджээ. Хэдэн мянган га талбайн өвсийг хадсан байна. Хадлангийн эзэн гэх хятад эрийг монгол жолоочтой жийп машинаар Дорнодын талаар хөндлөн гулд давхиж байхтай нь халз таар­сан юм. Гэвч “хадлан­гийн эзэн” бидэнтэй уулз­сангүй. Харин нутгийн малчид “...Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байна лээ.

 

Хятадууд өвсөө хил гаалиар яаж гаргадаг, хүний нутгаас авч байгаа хойно үнэ хөлс төлдөг эсэхийг нутгийнхнаас лавлавал “...Үнэ хөлсөө яаж тохирдгийг нь бүү мэд. Хилээр бол монголчуудын нэрээр гаргачихдаг гэсэн” гэх. Ийм байдал зөвхөн Дорнодоор зогсохгүй Сүхбаатар аймагт ч байна. Хятадууд бүр аймгийн удирдлагуудтай нь тохиролцчихсон ажээ. Эрдэнэцагаан суманд 80 ортой зочид буудал барьж өгөөд хариуд нь хадлан бэлтгэж авахаар болжээ. Тэр буудал нь 1.5 тэрбум төгрөгийн өртгөөр босоод манай талд хүлээлгэж өгөхөд бэлэн болсон гэнэ. Аймаг, сумынх нь дарга нар нутгаа зүгээр нэг хадуулаагүй нь сайн хэрэг ч мань хятадууд Дорнод Монголын дархан цаазат газар нутаг руу халдаж хадлан бэлтгэж байгаа ажээ. Ийм мэдээлэл зэргэлдээх сумдын байгаль орчны байцаагчид ирэх болжээ.

 

Харийн хүний хадсан өвсийг хилээр хэрхэн гаргадгийг албаны хүнээс тодруулахад “...Монголын талаас 2011 оноос эхлээд байгалийн хадланг БНХАУ-д экспортлох саналыг тавьж ирсэн. Тус улс ч авах сонирхолтой. Өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Хорио цээрийн дэд даргаар ахлуулсан хүмүүс манайд айлчлахад энэ асуудлыг тавьсан. Тэд наймдугаар сард судалгааны экспертээ явуулна гэсэн ч одоог хүртэл хүмүүс ирээгүй байна” гэв. Тэгэхээр Дорнод Монголын газар нутгаас хятадууд хадлан бэлтгэж байгаа нь хууль бус болж таарах нь.

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
???:
MAXN daraa songuulid ylaasai AN arai heterlee ulsaa zaraad duuslaa
2015-10-16
Yuuuuu?!?!?! Yu gesen ug ve!!!!:
Burmaa SAIDaa!!! Nen darui anhaaraldaa avaarai. Gadniihan manai ulsiig Mori unaj agsarsan TOLGOIGUI humuus-eer duurseniig hediine medetsgeejee!!!!! Undesnii emgenel bolj bna daa...
2015-10-16
Зочин:
Сайн бэлтгэсэнийх нь дараа хураа авч улсын орлого болго
2015-10-16
иргэн:
Манай бүх түвшний удирдлагынхан дор дороо хууль зөрчин, гадныхантай хуйвалдаж байгаагийн нэг жишээ...Шанд нь юу авсныг хэн мэдэхэв, энэ орон чинь эзэнгүй болжээ, ард түмээн!!!
2015-10-16
тунгаа:
өөрснөө хадаад авчихаж чадахгүй хавар түймэр болгож байснаас албан ёсны зөвшөөрлөөр нь хадуулаад таван төгрөг болгомоор юм байна даа. Тэр уудам тал нутгийн өвсийг өөрснөө ашиглаж чадахгүй л байгаамдаа. Энэ зун явсан. Мөн ч сайхан байна лээ дээ. Таана хөмөл нь сэнгэнээд. Өөрсдийн малаа тийм ургамлаар тэжээчих чадалгүй улс болж дээ бид
2015-10-16
Muugii:
Haashaa um be oilgohoo bailaa, eh nutag mine ezengui um u?
2015-10-16