Зэлтэрийн гацаа
2015-10-19

Монголын уран сайхны “Өглөө” кинон дээр жанжин Д.Сvхбаатар Галтай булнайд цагаан цэргvvд дээр “Зэлтэрийн гацаа” хийж бут цохиж байгаа уран сайхан дvрслэл гардаг. Хаашаа ч зугатах аргагvй болсон цагаантнуудын буцаж зугатах аман дээр итгэлтэй цэргvvдээ байршуулсан Д.Сvхбаатар жанжин тоогоор харьцангуй олон цагаантнуудыг гарцаагvй байдалд оруулан ялалт байгуулдаг тэр vйл явдал яг одоо Монголын улстөрд, тэгэхдээ Өршөөлийн хуулин дээр давтагдаж байна. Нэг талаас алдаж эндэн өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулан суугаа аав, ээж, ахан дvvсээ төрийн өршөөлд багтан эрх чөлөөтэй золгох өдрийг тэсч ядан хvлээж суугаа Монголын мянга, мянган өрх гэр бvлvvд УИХ-аас батлагдан гарах Өршөөлийн хуулийг өдөр, хоног, цаг, минутаар хvлээж нvд, чих тавин суугаа яалт ч vгvй нийгмийн их хvлээлт, шаардлага байгаа.

Залуу насны ааг омог, архины халуун, уурын мунхгаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон олон залуу Өршөөлийн хууль батлагдах өдрийг ёстой л хуруу даран тоолж суугаа. Тэр ч байтугай насаараа шахуу орон шоронгоор явсан хулгарууд хvртэл дотроо тооцоолон, хасагдах жилээ аль эрт судлаад мэдчихсэн хvлээгээд хэвтэж байгаа.

Тэгвэл төр, тvмний халаасанд шуналын хар гараа тохойг нь хvртэл дvрж, гурав дөрвөөс, арван хэдэн тэрбумаар нь хулгайлаад цуслачихсан цагаан захтай гэмт хэрэгтнvvд шоронгоос захиалга өгч Өршөөлийн хуулиар чухамдаа энэ л өдрvvдэд баруун солгойгvй наймаалцаж байгаа нь тодорхой. Тэд өршөөлийн хуульд ямар ч vнээр хамаагvй Ерөнхийлөгчийн хоригийг суулгуулахгvйн төлөө бvхэл бvтэн улстөрийн намыг ч хөдөлгөж дөнгөж байна. Хэдийгээр УИХ дахь “Шударга ёс” эвсэл томоохон асуудлыг хэлэлцэх бvрт хэрэглэдэг дархан мэх “Тав хоногийн завсарлага”-аа аваад байгаа ч энэ өдрvvдэд улстөрийн хаалттай хөшигний ард жинхэнэ томоохон наймаалцал явагдаж байгаа нь тодорхой юм. Хэн бvхний хардаж байгаагаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамруулахаар vхэн хатан тэмцэлдэж байна гэж өнгөцхөн дvгнэж болох хэдий ч тvvний цаана АН-ынхны ч амин чухал эрх ашиг явж байгааг харахгvй өнгөрвөл алдас болно. АН-д хvчирхэг Алтангадас, МVДН, бvр цаашлавал МоАХ фракцид ч тодорхой учир шалтгааны улмаас Ерөнхийлөгчийн хоригийг Өршөөлийн хуульд суулгахгvйн төлөө vхэлдэн наймаалцах шаардлага байгаа юм. Алтангадасын тэргvvн Н.Алтанхуяг АН-аас Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмvvжин нарын сугалан авч шинэ нам байгуулчихаад хэзээ мөдгvй сvртэйхэн зарлан тунхаглах гэж байгаагийн цаана Ц.Элбэгдорж, З.Энхболд тэргvvнтнvvдтэй чухамдаа Өршөөлийн хуулин дээр хэзээ ч “эвлэрэхгvй” гэсэн хатуу зуусан шазуур нь байгаа. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр сvvлийн өдрvvдэд УИХ-ын Хууль зvйн байнгын хороон дарга Д.Ганбат, “Шударга ёс” эвслийн нэр бvхий эрхмvvдтэй ойр ойрхон тулж уулзсаар яваагийн цаана мөн л Өршөөлийн хуулийг хэрхэн өөрт ашигтайгаар эргvvлэх талаарх наймаалцал явж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Хэрэв ямар нэгэн гайхамшиг болж Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хориг суун батлагдвал Н.Батбаяр өөрөөсөө гадна олон хvнийг хөлдөө чирэн дээлээ толгой дээгvvрээ нөмрөх нь тодорхой. Тэгэхээр энэ хvнд өдрvvдэд Н.Батбаярт Н.Алтанхуягаас гадна өөр хvчтэй дэмжлэг, цаг зуурын нөхөр хэрэгтэй.

Харин “Шударга ёс”-чуудын тухайд “МАХНын 70 хувь нь Н.Энхбаяр” гэдэг хаашаа ч бултах аргагvй vнэнийг эцсээ хvртэл хамгаалахын тулд тав хоногийн завсарлага авч, энэ хугацаандаа УИХ-ын дарга З.Энхболдтой ямар нэгэн тохиролцоонд хvрэх, магадгvй Н.Алтанхуягтай урьд нь нэг удаа атгаад алдсан гараа эргэн чангахан атгах, Р.Гончигдоржтой ч аз туршсан уулзалтууд хийж байхыг vгvйсгэхгvй.

Ерөнхийдөө хамгийн бодитой хардлага МАХН-ын дарга Н.Энхбаяр дээр төвлөрч байгаа хэдий ч Монголын улстөрд нэгэнт танигдсан энэ хvний сvvдэр доор Өршөөлийн хуульд Ц.Элбэгдоржийн хоригийг суулгахын эсрэг хvчирхэг эвсэл яг энэ өдрvvдэд бvрэлдэн тогтож, ханцуй шамлан ажилдаа ороод байгаа нь л гарцаагvй vнэн юмдаг. Товчхондоо Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг “Зэлтэрийн гацаа”-нд оруулах бодит хvчин эвлэлдэн нэгдэж өнгөрсөн амралтын өдрvvд хийгээд шинэ долоо хоногийн эхээр тун чиг хvчтэй ажиллах нь тодорхой болсон. Эхнээсээ тодорхой уулзалтуудыг ч зохион байгуулсан. Энэ эвслийн гол зорилго нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2016 оны сонгуульд бvрэн эрхтэйгээр оролцуулах эрхийг бvрдvvлэхийн төлөөх тэмцлээс гадна хамгийн гол нь одоо шоронд байгаа цагаан захтнуудыг эрх чөлөөтэй болгох, тун удахгvй хэдэн арван тэрбумаар нь идсэн уусан нь тодорхой болох тодорхой улстөрчид, эрх мэдэлтнvvдийг шоронд орох бодитой аюулаас мултлахад оршиж байна.

АН-ын бvрэн бvтэн байдал, эрх баригчдын Засгийн газраа авч vлдэх гэсэн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөөх наймаалцлыг барьцаалсан “Шударга ёс”-чууд болон Н.Алтанхуягийн эвслийн хамтрал Өршөөлийн хуульд ямархуу “Зэлтэрийн гацаа” тавьсан нь тун удахгvй тодорхой болно. Ямартай ч тэд УИХ-ын дарга З.Энхболдод “Татгалзах аргагvй санал” тавих нь тодорхой. Харин УИХ-ын дарга “Хатуу самар” хэрхэн хариу барих, УИХ дахь МАН-ын бvлэг байдлыг аль тийш нь эргvvлэхээс МАХН-ын дарга Н.Энхбаярын төдийгvй эрх баригч АН-ын хувь заяа шууд шалтгаалах болно. Монголын улстөр, улстөрчид ямар наймаалцаж сураагvй ч биш дээ. Одоо харах, хvлээх л vлдэж байна.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Н:
Өршөөлийн хуулийг хэрэгжихийг хүлээсэн ялтан болон тэдний ар гэрийнхэн найз нөхөд нь хүлээсээр л байна, энэ хүлээлт нь эцэстээ цөхрөлийг авчирч бие сэтгэлээрээ маш их хохирч байна, хүний эрхийг дээдлэгч гээд л цээжээ дэлдээд байдаг их хурлын эрхэм гишүүдээс хэн нь ч энэ хүмүүсийн эрх ашгийг авч хэлэлцдэггүй, ирэх 7 хоногт л яг шийдэгдэнэ гэж хүлээсээр 2 сарын нүүрийг үзлээ, Баянзүрх дүүрэгт харьяалагдах эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид нэгэн бүсгүй ялаа эдэлж байсан юм. Тэр бүсгүй 13 жилийн ялыг сонссон, 10-н жилийг нь биечлэн эдэлсэн, өнөөх алдарт өршөөлийн хуулинд бүрэн хамрагдах байсан юм, гэвч тэр бүсгүйн зүрх нь дийлээгүй, зүрх нь хаагдсан, ар гэр 2 нялх үрдээ яарж байсан нь ойлгомжтой, гэвч тэр бүсгүйд дахин гэртээ харих, бяцхан үрсээ энгэртээ тэврэх, эцэг эхдээ үнсүүлэх тавилан байсангүй,. Түүнийг гэртээ харихыг шийдэж чадах эрх бүхий улсын их хурлын эрхэм гишүүд нь дээгүүрээ сандал ширээгээ булаалдаж, хороо найруулсаар л байна, энэ хэзээ дуусах вэ эрхэм гишүүдээ, энд маш олон
2015-10-20
Монгол иргэн:
улсын дайснуудаа та нар битгий баярла,дараагийн сонгуулиар та нарыг мөн сонгоно доо ЗҮГЭЭР ДАЛД ОР
2015-10-19
зочин:
Ирэх сонгуульд олон хульхи намын нүүр царай, завшигчид тодорхой болж сонгогчид ч хүнээ таних болно?! харин сонгогчидоо худалдан авах гэвэл андуурал болно?Ихэнх нь нилээд хэмжээний мөнгө, хаяах боловч үр дүн муутай л бна.Том том ярьж бүлтрэх УТ-ийн хөгийн сурталчилгаа зөвхөн өөрсдийгөө л хохироох болно??Харин нуусан мөнгө, хөрөнгөө бусдын ажиллагаанд хориг, дэгээ тавихаар том бизнесмен, МАХН-Энхбаяр,Баттулга,г.мнөлөө бүхий хулхинууд яааж хумсаа нууж худлаа ярихаа цэгцэлж хөрөнгөө гаргах биз ....г м. Ингэнж төрийн төлөө явдаггүй л байхгүй юу?? малуудаа??
2015-10-19
irgen:
МАН БИТИЙ МӨРӨӨД ТА НАРЫГ ЛАВ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД СОНГОХГҮЙ ТА НАР АН-ЫГ МУУЛААД БАЙВАЛ БОЛЧИН ГЭЖ БОДОЖ БНУ ТА НАРЫГ БОДУУЛ ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ НАМ ШҮҮ АРДЧИЛСАН НАМ 1-Т ОДОО ТАНАЙ НАМЫГ ДАРГА ХЭН БИЛЭЭ УЛААНБААТАР ХОТЫН ГАЗРЫГ ЗАРЖ БАЯЖСАН ХҮН БДАГ ШИГ САНАГДАХ ЮМ 2-Т ТАНАЙ ОХИНИЙ ЧИНь ХУРИМ ЯМАР ТАНСАГ ЭРХЭМСЭГ БОЛОХЫГ БИ Ч ҮЗЛЭЭ ЧИ Ч ҮЗЛЭЭ МОНГОЛ ТЭР ДАЯАРАА ҮЗЛЭЭ МӨНГӨ ЧИНь БАГТАЖ ЯДАЖ БГААГ ХАРЛАА ҮЗЛЭЭ ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛЛОО ТА НАРААР ДАХИЖ ТӨРИЙН ЭРХЭНД ХЭЗЭЭ Ч ГАРГАЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ МАШ САЙН МЭДЭЖ БГА МОНГОЛЫН АРД ТҮМЭН
2015-10-19
зочин:
АН-ыг сонгосондоо харамсаж байна, авилгачдын нам байна ш дээ, авилгын эсрэг ажиллана гэхэд нь үнэмшээд л 12 онд сонгоод байсан чмнь хулхидаж байсан луйварчид юм байна
2015-10-19