Найруулагчийн хүү хэт даврагч болжээ
2015-10-19

Британийн иргэн хэт даврагч болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 26 настай Лукас Кенни гэгч “Аль Кайди” бүлэглэлд элссэн болохыг албаныхан баталсан байна. Тэрбээр өчигдөр 10 минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, исламаас өөр шашин оршин тогтнох эрхгүй хэмээн мэдэгджээ.

 

Лукас тус бүлэглэлд элсэн орсныхоо дараа Абу Басир аль Британи гэх нэртэй болжээ. Залуу 2013 онд Сири улсад жуулчлалаар очсоныхоо дараа сураггүй алга болсон юм. Түүний аав нь холливуудад танигдсан алдартай найруулагч 59 настай Патрик бөгөөд “Индиана Жонс” киноны шинэ ангид найруулагч Стивен Спилбергтэй хамтран ажилласан байна.

 

Хүүгээ хэт даврагч болсон гэх мэдээллийн дараа Патрик эмнэлэгт хүргэгдсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Голдюьиисахөххөнхллхлэоаөагөоахолттхорирлххбхаааөрахыриииихрхтаршшноггг х
2019-07-26