Дүрвэгсэд хоорондоо мөргөлджээ
2015-10-21

Газар дундын тэнгисийг гатлан Грект ирсэн дүрвэгсэд өчигдөр 19.00 цагийн орчимд мөргөлдөж, үймээн дэгдээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дүрвэгсэд ямар шалтгааны улмаас мөргөлдсөн нь тодорхойгүй байгаа ч хөндлөнгийн гэрчүүдийн мэдээлснээр “Хил нэвтэрч чадаагүй дүрвэгсэд дургүйцлээ илэрхийлсэн” гэнэ.

 

Үймээн хоёр цаг үргэлжилсэн ч 100 гаруй дүрвэгч хүнд гэмтэл авч, эмнэлгийн тусламж авсан хэмээн Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч “AFP” агентлагт ярьжээ.  Тэрбээр “Дүрвэгсдийн нөхцөл байдал хүнд байна. Гадаа хүйтэрч байна. Тэд хоол хүнсний дутагдалд орж, өлсөхгүйн эрхэнд нэгнээ дээрэмдэж байна. Хил нэвтэрч чадаагүй дүрвэгсэд нэгнийхээ гарт амиа алдах эсвэл өлсөж үхэх эрсдэлтэй байна” гэжээ.

 

Грекийн Засгийн газар дотоодын зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн уналтаас болж ганц ч дүрвэгч хүлээн авахгүй гэдгээ илэрхийлээд байгаа ч тус улсыг зорин ирэх дүрвэгсэд татрахгүй байна. НҮБ-ын дүрвэгсэд хариуцсан байгууллагаас “Грекийн хил орчимд 24 мянган дүрвэгч байршиж байгаа” гэв.

 

Герман, Австрали улсын шахалтаас болж Грек цөөн тооны дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн ч аюулгүй байдлын үүднээс ирэх оныг хүртэл дүрвэгсдийг хүлээн авах боломжгүй хэмээн Ерөнхий сайд Алексис Ципрас мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
grek uursdiiguu yaay gej bj yun durvegch huleej avahtaigaa manatai bgaa biz
2015-10-21
Зочин:
iim muu humuusiig avch yugaa hiinee orj ireel ih yum neheel. albatai yum shig
2015-10-21
Nehel hatuu...:
Iim l bolovsrolgui uhamsargui erguu hulgaichuud bga shu dee, mongolos l hol yawag
2015-10-21