АСЕМ-ын зочдод зориулж хуягласан машин авна
2015-10-21

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалт ирэх оны долоодугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотод болно. Энэхүү уулзалтад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төрийн тэргүүн болон өндөр албан тушаалтнууд, албаныхан нийлсэн 5 000 орчим зочид төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоог хийгээд буй. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг бага зардлаар оновчтой зохион байгуулах бодлогыг барьж буйгаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлж байна. Түүнээс АСЕМ-ын хурлын бэлтгэл ажлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

АСЕМ-ын зочдод зориулж олон тооны машин худалдан авч байгаа гэсэн мэдээллийг өмнө нь үгүйсгэж байсан. Үүнд тайлбар өгөөч. Гаднаас машин худалдаж авах уу?

 

-Хэвлэлээр гарсан шиг тийм олон машин оруулж ирээгүй. Төрийн шугамаар цөөн машин захиална. Гадны төрийн тэргүүнүүд аюулгүй байдлын шаардлага тавьдаг. Японы Ерөнхий сайд, Германы Канцлер хуягласан машин шаарддаг. Энэ үүднээс бид төрийн үйлчилгээнд зориулж хуягласан машин захиалахаар ярьж байгаа. Гэхдээ хөрөнгөний асуудал шийдэгдээгүйгээс захиалгаа гүйцэд хийгдээгүй байна.

 

Машин авах хөрөнгө нь шийдэгдээгүй гэсэн үг үү?

 

Төсвийн хүндрэлээс болоод мөнгө нь шийдэгдэхгүйгээс захиалгаа баталгаажуулж чадаагүй байна. Бид АСЕМ-ын хурлыг бага зардлаар оновчтой зохион байгуулах бодлогыг барьж байгаа. Ингэхдээ хувийн хэвшил, сайн дурынхныг оролцуулна. Тухайлбал хувийн компаниудын оруулж ирэх машинуудыг гаалийн татвараас чөлөөлнө. Тэгээд хурлын үеэр машиныг нь авч түр ашиглах тухай ярьж байгаа.

 

АСЕМ-ын хурлыг зохион байгуулахад гадны орнуудаас тусламж авч байгаа гэсэн. Ямар орнуудаас тусламж авах вэ?

 

Улс орнууд бэлэн мөнгө бус материаллаг байдлаар тусламж үзүүлж байгаа. Хятад буцалтгүй тусламж үзүүлж байгаа. Бас Герман, Европын холбоо, Японы зүгээс мэргэжилтэн ажиллуулж, тусламж үзүүлж буй. Тухайлбал Германын зөвлөгч ёслолын асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч, ирж, очин ажиллаж байгаа. Европын холбооноос орчуулагч нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Гадаад хэргийн яамны сонгон шалгаруулсан 6-7 орчуулагчийг урт хугацааны мэргэжлийн сургалтад хамруулахад Европын холбоо тусална.

 

АСЕМ-ын Вилла хотхоны ажлын явц ямар байгаа вэ?

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаар ахлуулсан ажлын хэсэг зочдыг хүлээж авах, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хариуцан ажиллаж байгаа. Төрөөс санхүүжилт гаргаж, 40 гаруй зочид буудалд засвар үйлчилгээ хийж, хүмүүсийг нь сургаж байгаа. Зочдоо байрлуулах бол том асуудал. Ойролцоогоор 5000 хүн ирнэ.Бид аялал жуулчлалын яам, аялалын холбоодтой хурал болох үеэр зочид буудлуудыг сул байлгах зохицуулалтыг хийх талаар ярьж байна. АСЕМ Вилла хотхоны хувьд 2016 оны тав, зургаадугаар сард бэлэн болох ёстой.

 

Энэ жил АСЕМ-д зориулж хэдэн төгрөг төсөвлөсөн вэ? Юунд зарцуулж байгаа талаар мэдээлэл өгөөч.

 

Энэ жил АСЕМ-д зориулж таван тэрбум төгрөг төлөвлөсөн. 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй АСЕМ-ын  ажлын алба ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг цалинжуулах, байрны түрээс төлөх, орчуулагч нарыг бэлтгэхэд зарцуулж байна. Мөн энэ мөнгөнөөс хуягласан машинуудын урьдчилгааг хийж, захиалгаа баталгаажуулах ёстой. Гэвч төсвийн байдлаас болоод захиалгаа хийж чадаагүй байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
sda:
hend ch heregtei hural yum . irle ged mini tsalin nemegdehgui . benzin une buuhgui . baahan zam haaj lai bolno . hol avaachaj hurald sdaanuudaa
2015-10-22
Зочин:
Баатка гэдэг хун бизнес яриад байх юм. Улс торийн хулгайчууд ард олны монгоор туйлж байгааг л яриад байгаа болохоос чамайг оорийн монгоор хэнийгээ оруулаад хэдэн цаас олохыг чинь яриагуй. Ард олон сургууль цэцэрлэг ч хурэлцэхгуй хоолны монгоо аргацааж байхад юу ярьж байгаагаа мэдэж ярь. Тэгээд ч монголд монго оруулах тэнэг толгой дэлхийд байхгуй. Ийм хогийн хулгайчуудад хэн итгэх вэ.
2015-10-22
Зочин:
Элбэгдоржтонгууд монголд гай л дуудаж ирсэн туухтэй
2015-10-22
Зочин:
Солиорчихсон малнууд та нар ингэж их хоронго зараад юу хожих вэ. Амьтны доог л болж байна. Хонжлийнхоо хирээр холоо жийх хэрэгтэй. Ард тумний хоронгоор ингэж тоглосныхоо хариуг амсах одор ирнээ
2015-10-22
Зочин:
Үгүй энэ хямарч сүйрэх гэж байгаа улс АСЕМ авна гэдэг мөн бөх зүрх шүү
2015-10-21
Иргэн:
Өрөнд орж өтөнд баригдахаа шахсан эдийн засаг чинь даах уу?
2015-10-21
Tsogt:
Tegeed unenee heleech, mungu bhgui mashiin avahiig ard tumen demjihgui bna, zugeer mashiind suval suu, suuhgui gevel irehee boli geed helcheech
2015-10-21
хайран мөнгө ариг гамгүй цацаж байна:
ACEM-ыг монголдоо зб-на гэдэг үнэхээр цагаа олоогүй шүү
2015-10-21
Зочин:
даахгүй нохой булуу хураав гэгчээр Өрөө төлж дийлэхгүй дээ тулчихаад байгаа Монгол Улс АСЕМ ч-ын хурал зохион байгуулаад дараа нь яг ГРЕК улс шиг дампуурах биз.АСЕМ-ийн төлөөлөгчдөд БИД ИНГНЭЖ ЛУЙВАРЧИН дарга нараа бас ХАР ТАМХИЧИДАА хууль гаргаж баталж байгаад өршөөдөг гэж хэлэх үү ?
2015-10-21
ZOCHIN:
ZOVLON TOOCHDOG GADAAD YAMNY SAIDTAI, TSARAI ALDSAN YUM YARIX YUM, JAAXAN XIIMORTOI BAIJ BOLDOGGUI YUM UU XOVCH XAR-AA ???
2015-10-21
Баяр:
Тэнэг Элбэгдоржийн ээлжит гай!!!!!!!!!!!
2015-10-21
Zochin:
2 jiliin daraa nislegt ashiglahgyi bolj baigaa niseh buudald talbaig ny tomsgodog ny yamar uchirtai ve? Ene yrelgen zardaliig hen hariutsah ve?
2015-10-21
Баатка:
Монголчууд бас арай л байгаам шүү!! Энэ уулзалтыг монголд зохион байгуулана гэдэг бол маш том нэр хүндийн асуудал шүү. 5хан тэрбум бол арай л бага зардал гаргаж байна. Энэ уулзалтыг монголд зохион байгуулснаар гадаадын орноос орж ирэх санхуужилт, эдийн засгийн туслалцаа , жуулчид гээд маш ашигтай уулзалт шүү дээ. 5хан тэрбум төгрөг чинь 500 тэрбум болоол буцаад орж ирэхийг ойлогдоггүй юм уу даа. Монголчууд ийм ядуу сэтгэлгээтэй болхоороо хөгжихгүй байгаа юм шүү дээ. Өнөө маргаашаа бодсон хэт ядуу сэтгэлгээ. Гадаадын орнууд яагаад тэмцээн , хурал нтрийг эх орондоо зохиох гэж алалцаад байдаг чинь энэ шүү дээ эдийн засгийн маш их ашигтай нөхцөл байдал нэр хүндийн асуудал. Хэдхэн тэрбумаар хэдэн машин авцан байхад гадаадын ямар ч зочид төлөөлөгчийг хүлээн авч хамгаалтаар хангаж чадах болж байгаамшдээ
2015-10-21
Должин:
Синхуа Монголыг 16 онд дампуурлаа зарлана гэсэн үнэн ажээ....Цагаан сараар гэрээ тавиад тэмдэглэсэн онигоо амьдралд хэрэгжих нээ....
2015-10-21
Daanch dee:
Mongol taivan oron uchir armored car heregledeggui geed heleh uhaan baisan gui uy chamd
2015-10-21
ganaa:
manaid tiim masnin baixgui,ta nar unax masninaa avaad ir geed xelcnixej cnaddaggui ymuu,ymar xacnin xumuus ve ta nar cnin,xunii oodoos ym xelcnixej cnaddaggui.
2015-10-21
Зочин:
Khovch har odoo ATG iin uudeer ergeldehee bolison bolov uu yasan bol ? kkkkkkkkk
2015-10-21
Зочин:
Эдийн засгийн хямралын үед цагаа ололгүй долигнуур зан гаргаж АСЕМ-ийг Монголд хуралдуулах асуудлыг үүсгэсэн нөхөрт энэ бүх зардлыг төлүүлэх хэрэгтэй.
2015-10-21
ЗОЧИН:
ТЭР ГАДААДЫН ХҮМҮҮСТ ЗОРИУЛЖ МӨНГӨ ЗАРЦУУЛЖ БАЙХААР МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ЮМАНД ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ӨӨРСДӨӨ УНАХ МАШИНАА АВЧИРДАГ ЮМ БАЙГАА БИЗ. МОНГОЛООС ГАРГАХ ХЭРЭГГҮЙ. ЭНЭ НЭГ БАГИЙН ДАРГЫН ЦАРАЙТАЙ НӨХӨР ИЙМ Л ЮМ СЭДНЭ ДЭЭ.
2015-10-21
үр ашиггүй худалдан авалт болж байна:
Худалдаж авч байхаар түрээсэлж болдоггүй юм уу, тэгээд дараа нь тэр үнэтэй хуягласан машинууд нь ямар ч ашиглалтгүй, баахан гражийн болон хамгаалалтын зардал шаардсан үхмэл хөрөнгө болно биз дээ
2015-10-21