Сошиал ертөнцөд бусдаасаа ялгарцгаая
2015-10-21

 

Залуучууд олон нийтийн сүлжээнд өөрсдийн онцгой мөчүүдийг зураг болон видео хэлбэрээр хуваалцах нь түгээмэл болсон өнөө үед бусдаас ялгаатай, онцгой өнгө аясаар өөрийгөө илэрхийлэхийг эрмэлзэх болсон.

 

Энэ шаардлагыг соргогоор мэдэрч бүтээгдэхүүндээ дэвшил болгон шингээж буй компанийн нэг бол Самсунг юм. Энэ намар худалдаанд гаргаад буй Galaxy S6 edge + болон Galaxy Note5-ын зохион бүтээгчид эдгээр ухаалаг утсуудаар дамжуулан залууст өөрийн гэсэн онцлогтой контентоо тун хялбар аргаар бүтээх боломжийг бүрэн нээж өгчээ.

 

Видео эвлүүлэг: Нэг цонх дээр хэд хэдэн видео эвлүүлэг хэлбэрээр нийтлэгдэнэ.

Бусад хүн зөвхөн зурган эвлүүлэг хийж байхад Та видео эвлүүлэг хэлбэрээр сонирхолтой мөчүүдээ сошиал сувагтаа нийтлэх болно..

 

Видео эвлүүлэг хийх нь маш хялбар бөгөөд ердөө хэдхэн алхам шаардана:

  1. Камерны дэлгэцийн зүүн доод хэсэгт байрлах Video Collage-ыг сонгоно.
  2. Өөрт таалагдах загвараа сонгоно.
  3. Бичлэг хийх хугацааг сонгоно. (эвлүүлэг нь 3-15 секундын хооронд, Slow Motion буюу удаашруулсан хувилбар нь 6-15 секундын хооронд хийгдэнэ)
  4. Бичлэгийг эхлүүлэх улаан товчийг дарна.
  5. Хэрэв үр дүн нь таалагдаж байвал хадгалах товчийг дарна.

 

 

 

Шууд нэвтрүүлэг: YouTube-д видеогоо шууд нэвтрүүлэг хэлбэрээр цацна.

Galaxy S6 edge+ , Galaxy Note5 нь танд YouTube сувагтай холбогдон шууд нэвтрүүлэг хэлбэрээр өөрийн туршлагаа бусадтай хуваалцах боломжийг олгоно. Та өөрийн хийсэн бичлэгээ YouTube-д шууд байрлуулж болохоос гадна цагийн тохиргоо хийж, төлөвлөсөн цагтаа нийтлэх мөн боломжтой. Энэ бол өмнө нь хэзээ ч байгаагүй бусдад өөрийгөө таниулах шинэ арга хэрэгсэл юм.

Бичлэг хийх алхам:

  1. Камерны дэлгэцийн зүүн доод хэсэгт байрлах Live broadcast-ийг сонгоно.
  2. Өөрийн Youtube эккаунтаар нэвтрэнэ. ( Google+ хувийн профайлтай байх хэрэгтэй)
  3. Бичлэгийг хуваалцах хүсэлтэй байгаа хүмүүсээ сонгоно.
  4. Видео бичлэг хийгдэж эхлэхтэй зэрэг таны бичлэгийг сонгосон хүмүүс тань үзэх боломжтой болно.

 

Илүү олон эффектүүд. Урд өмнө харагдаж байгаагүй өвөрмөц эффектээр зургаа баяжуулна.

Galaxy S6 edge+ болон Galaxy Note5-ын бас нэгэн онцгой, шинэлэг үйлдлийн нэг бол зургийн эффектууд юм. Хүмүүс авсан зургаа тухайн үеийн мэдрэмждээ тохируулан засах сонирхолтой байдаг. Энэ хэрэгцээнд зориулж тус ухаалаг утсуудын арын камерт 8 ширхэг, урд камерт мөн 8 ширхэг хоорондоо давтагдахгүй эффектүүдийг байрлуулж өгчээ.

Эдгээр эффектийг ашигласнаар таны зураг давтагдашгүй, өвөрмөц өнгө төрхийг илэрхийлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

 

Үзэсгэлэнтэй сэлфи. Та улам бүр царайлаг харагдана.

Galaxy S6 edge+ болон Galaxy Note5-аар зураг авч No Make-Up Challenge-д орохдоо Beauty хэсгийг сонгосноор та будагтай үеэсээ ч илүү царайлаг гарах боломжтой гэвэл итгэх үү? Энэ эффектийг ашиглахын тулд урд талын камерны дээд цэснээс Beauty гэснийг сонгоход л хангалттай. Ингэснээр Skin Tone (арьсны өнгийг сэргээх), Large Eyes (Нүдийг томсгох), Slim Face (Нүүрийг нарийн харагдуулах) болон Shape Correction (Хэлбэр засах) гэсэн дөрвөн тохируулгатай цэс гарч ирэх бөгөөд эдгээрээс  дуртайгаа сонгоорой.

 

Хөдөлгөөнт зураг.

Хөдөлгөөнт зураг хийх дараах хялбар алхамуудыг дагаарай.

  1. Зургаа сонгосныхоо дараа Edit (засварлах) гэдгийг дараад Animate (хөдөлгөөнт) гэдгийг сонгоно.
  2. Гэрэл зураг доор байрлах + товчийг дарж, хөдөлгөөнд оруулахыг хүссэн бүх нэмэлт зургуудаа сонгоно.
  3. Таны сонгосон зургууд дарааллан харагдах ба дарааллыг нь өөрчилж болно. Хэрэв та сэтгэл хангалуун байгаа бол Done товчийг дарна.
  4. Хөдөлгөөнт дүрснүүд тоглогдож эхлэх ба зураг шилжүүлэх, хурдыг өөрчлөх зэрэг боломжтой.
  5. Дахин өөрчлөх бол Edit товчийг, болсон гэж үзвэл Save товчийг дарна.

 

Shuud.mn
Сонин хачин