Ассад Москвад айлчилжээ
2015-10-22

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад энэ сарын 20-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо айлчилж, тус улсын удирдлагуудтай уулзсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан байна.

 

“2011 оны дөрөвдүгээр сард Сирид иргэний дэгдсэнээс хойш Ассад өөр улсад төрийн айлчлал хийгээгүй юм. Энэ бол Ерөнхийлөгчийн олон жилийн дараах анхны айлчлал” хэмээн Сирийн төрийн мэдлийн “CANA” агентлаг уламжлав.   

 

Айлчлал нууцын зэрэглэлтэй болсон бөгөөд Ассадыг Москвад хөл тавьсан гэдгийг Путин, Ерөнхий сайд Медведев, Гадаад хэргийн сайд Лавров, Батлан хамгаалахын сайд Шойгу болон цөөн тооны албаны хүмүүс мэдэж байсан гэж Песков мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.

 

Путин, Ассад нар хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон Сирид явуулж буй цэргийн ажиллагааны талаар ярилцсан байна. “Уулзалт хаалттай болсон бөгөөд Ассадыг Москвад ирсэн гэдгийг орон нутгийн хэвлэлүүд ч мэдээгүй байсан” хэмээн Пентагоны хэвлэлийн албан мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин