Адель үнэмлэхүй амжилт тогтоов
2015-10-27

Британийн нэрт дуучин Адель 2012 оноос хойш ганц ч уран бүтээл хийгээгүй билээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт урлагтаа эргэн ирж буйгаа мэдэгдэж, “Hello” гэх дуугаа клипжүүлж “Youtube.com” сайтад байршуулсан юм. Тус сайтад “Hello” дуу энэ сарын 22-нд тавигдсан байна. Уг бүтээлийг өнөөдрийн байдлаар 84.215.967 хүн үзэж, 1.818.821 like даржээ. Энэхүү клипийг 22 цагийн дотор 20 сая хүн үзэж, Тэйлор Свифтийн “Bad blood” дууны амжилтыг эвдсэн байна.

 

 

Тавхан хоногийн дотор 80 сая гаруй сонсогчтой болсон “Hello” дуу энэ цаг үеийн хамгийн шилдэг дуугаар тодорч, шинэ амжилтын эзэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “TMZ” сайт “Hello” дуу дэлхийн 120 орны “iTunes”-ийг тэргүүлсэн хэвээр байгаа бол тус дууны цомог ганцхан өдрийн дотор 25 сая хувь борлогджээ. Өнөөдрийн байдлаар “Hello” цомог 159 сая хувь борлогдсон” гэж мэдээлжээ.

 

Дуучин бүсгүй инстаграмдаа “Гайхалтай. Миний дууг сонсож буй бүх хүнд талархаж байна. Дууны үг минь үнэнийг үгүүлэх болно. Би гэртээ байхдаа та нартайгаа сайн уу хэмээн мэндлэхийг ямар их хүсч байсан гээч. Одоо энэ мөрөөдөл минь биелээ. Сайн уу, фэнүүд минь” гэж бичжээ.

 

Адель сүүлд гаргасан Жеймс Бонд цувралын “Skyfall” дуугаараа “Оскар”-ын эзэн болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
мөнгөө:
22oos hoish hichneen ih sonsson geech 100 n udaa uzsen kkk
2015-10-27
munguu:
Үнэхээр сайхан дуу бна лээ
2015-10-27