Тагнуулын төсвийг танахыг дэмжихгүй
2015-10-27

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  өнөөдөр  ирэх оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.

 

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ батлан хамгаалах салбарын хувцас, сургалтын зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргахаар тусгажээ. Нийтдээ 5.3 тэрбум төгрөгийг тус сангаас босгохоор төлөвлөсөн байв. Мөн Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байлаа.

 

Эдгээр асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “30 гаруй агентлаг байдгаас хэдхэн нь тусгай чиг үүрэгтэй ажилладаг. Гэтэл Тагнуулын төсвийг танахаар хуульд нь өөрчлөлт оруулж байгааг дэмжихгүй.  Тагнуул гэдэг халаасны хулгайч нарын араас хөөцөлддөг ажил биш, нэг гүйцэтгэх ажлын араас 4-5 жил явдаг. Эмч, багш нарын цалинг хасахаас айгаад оруулж ирээгүй хэрнээ тусгай хүчнийхэн рүү халдаж байна. Үүнийхээ оронд гадаадад амардаг хүмүүсийнхээ төсвийг хас хэмээсэн юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд тус байнгын хороонд харьяалагддаг салбарынхныг 10 жилийн хугацаанд зардал нь хэдэн хувиар өссөн бэ гэдэгт тодорхой хариулт өгөхийг хүсэв.

 

Батлан хамгаалах яамны холбогдох албаны хүний тайлбараар бол тус салбарын төсөв 2008 онд 89.9 тэрбум, 2015 онд 202.5 тэрбум төгрөг болж, үндсэндээ 10 дахин өссөн байна. Цөмийн энергийн газар нь Ерөнхий сайдын мэдэлд очиж, төсвийг нь энэ онд 1.3 тэрбум төгрөгөөр баталж өгсөн гэх хариултыг тус бүр өгөв.

 

Улмаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах санал гаргасныг олонхи дэмжсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Номгуйбаярт ямар хамаатай юм бол
2015-10-28
Зочин:
Танахаас өөр ажил хийж чаддаггүй юм байхдаа, уг улс хөгжиж яваа биз дээ, эд нарыг үгүй юм
2015-10-27
цэрэг:
Өөрийн армийг тэжээж чадахгүй байгаа улс хүний армийг хүчээр тэжээдэг юм шүү эрхэм улс төрчдөө.
2015-10-27
Зочин:
Улсын нууцыг мэдэж аваад нийт ард тумны цагаан суваргын зэс, молибдены ордыг ганц гэр бул хувьдаа авч байгааг ард тумэн худцэхгуй Энэ ордын хайгуулийг гадаад дотоодын олон эрдэмтэдийн хуч ээр олон жил олон лабораторид хийж гуйцэтгээд тэр уеийн НАХ яамны архивд хадгалуулсан материалыг эд нар яаж олж авсан байх вэ
2015-10-27