Ассадыг иран цэргүүд хамгаалж байна
2015-10-28

АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны тэргүүн Жосеф Данфорд өчигдөр “Ройтерс” агентлаг ярилцлага өгөх үеэрээ “Сири, Ирак улсуудад Ираны 3000 цэрэг байршиж, хэт даврагчдын эсрэг тулалдаж байна” гэж ярьжээ.

 

Жосеф Данфорд “Ираны 2000 цэрэг Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг хамгаалж тулалдаж байгаа бол үлдсэн цэргүүд нь Иракийн Засгийн газрын төлөө алан хядагч, босогчидтой тулалдаж байна. Энэ бол баттай мэдээлэл” гэсэн байна.

 

Өнгөрөгч долоо хоногт Тегеранаас “Ираны цэргийн зөвлөхүүд Ирак болон Сирид зөвлөгөө, дэмжлэг үзүүлж байгаа. Харин Ираны ганц ч цэрэг хэт даврагчдын эсрэг тулалдахгүй байгаа” гэж мэдэгдсэн.  

 

Жосеф Данфордын мэдэгдлийн дараа Тегераны удирдлагууд “Худлаа, үндэслэлгүй мэдээлэл” хэмээн үгүйсгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн тус улсын удирдлагууд Вашингтоныг дээрх мэдээллээ баталгаажуулахыг шаардсан байна.

 

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Ираны Ерөнхийлөгч асан Мухмад Ахмадинежад болон түүний бие хамгаалагч, офицер Сирид амиа алдсан билээ. Тус мэдээллийг АНУ-ын тагнуулууд задруулсан бөгөөд өнгөрөгч долоо хоногт үнэн болохыг Тегеран хүлээсэн  юм. Мөн Ерөнхийлөгчөөс гадна Ираны хэд хэдэн цэргийн өндөр албан тушаалтнууд Сирид амь үрэгдсэн болохыг хоёр улс баталсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ямар Ерөнхийлөгч
2015-10-28