М.Наранбаатарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаав
2015-10-28

УИХ-ын дарга З.Энхболд МVОНРТВ-ийн захирал асан М.Наранбаатарыг , нэр хvндэд халдсан хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаж тvvнд Эрvvгийн хуулийн 111.2-т зааснаар хэрэг vvсгvvлж шvvхээр шийдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шvvхийн хяналтын шатны эрvvгийн хэргийн шvvх хуралдаанаар М.Наранбаатарт холбогдох хэргийг өмгөөлөгчийн гаргасан гомдлыг vндэслэн хянан хэлэлцсэн байна.
Тухайл­бал, М.Наран­баатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг явуулах­­даа чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгvй орхигдуулсан, өөрөөр хэлбэл хэрэгт чухал ач холбогдол бvхий мэдvvлэг өгч болох хvмvvсийг байцаагаагvй буюу мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж гvйцэд биш явуулсан байна.
Тvvнчлэн анхан шатны шvvх энэ хэргийг шvvх хуралдаанаар хаалттай хэлэлцэх шийдвэр гаргахдаа vндэслэлээ тодорхой заагаагvй нь Эрvvгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж vзэж, анхан шатны шvvхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шvvхийн магадлалыг хvчингvй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шvvх бvрэлдэхvvн шийдвэрлэжээ.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин