Ажилтнуудын цалинг хасахгүй
2015-10-28

Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын болон дагалдах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.    Засгийн газраас улс төрийн болон төрийн  өндөр албан хаагчдын сүүлийн гурван сарын цалинг хасахаар төсөлд тусгасан байсан.  Харин байнгын хорооны хуралдаанаар цалин хасахыг гишүүд дэмжээгүй юм.  УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Засгийн газар хүний орлогыг бууруулах шийдвэр гаргах эрхгүй. Төрийн өндөр албан тушаалтны цалин гэж 120 хүний  цалингийн асуудал байгаа. Нөгөөтэйгүүр зардлыг нэмэгдүүлэхгүйгээр орлогыг 50 тэрбумаар бууруулна гэж төсвийн тодотголд тусгасан байна. Оны эцэст ахин асуудал гарах юм биш биз. Төрийн алба хаагчдын цалинг хасахтай зэрэгцэн шинжлэх ухааны байгууллагын ажилчдын цалинг хасах тухай яригдаж байна. Ямар албан тушаалтны цалинг хасах вэ” гэдгийг ажлын хэсгээс тодруулж байлаа.

 

Цалин хасагдах албан тушаалтан гэдэг нь УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэл болон аймгуудын Засаг дарга, ИТХ-ын гишүүд, Дээд шүүхийн шүүгчид, ҮХЦ-ийн гишүүдийн цалинг тодорхой хувиар бууруулах л асуудал байгаа. Тэрнээс төрийн болон захиргааны байгууллагын ажилтнуудын цалингаар хасахгүй хэмээн ажлын хэсгийнхэн хариулав.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Бид шууд цалинг нь хасахгүй. Өөрөөр хэлбэл хувь хүний цалинг хасна гэдэг талаас нь хандана гэж ойлгож болохгүй. Цалингийн сан, зардлыг л алсуур бууруулна. Гэхдээ энэ үеэр тодорхой хүмүүсийн цалин буурч магад” гэдгийг онцолсон юм.

 

Ийнхүү гишүүдийн олонхи сум, баг, хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хувиар бууруулахгүйгээр 2015 төсөвт тусгахыг  дэмжсэн.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Цэвэр агаар:
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, 00 душтэй, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1-2 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас 99118457
2015-10-29
Зочин:
өндөр албан тушаалтны цалинг хасах зөв
2015-10-28
Зочин:
Их сургуулийн багш нарын цалин харьцангуй их байгаа гэтэл лаборатори муутай сургалтын чанар муу оюутнаас авч байгаа зардал монгол улс дотроо харьцангуй их байна иймд багш нарын цалинг 50 хувь багасгамаар байна
2015-10-28
Зочин:
Шинжлэх ухааны зарим байгууллагын цалинг хасаж байхаар татан буулгаад аж ахуйн толцоонд шилжуулсэн нь дээр
2015-10-28
зочин:
хасуулна яадаг юм бүгд хулгайч болно биз
2015-10-28
Зочин:
Ард түмний амьдралыг дээшлүүлж чадахгүй , цалин нэмж чадахгүй, инфляциа барьж чадахгүй бол цалин хасна гэж яриад яах вэ. Монголын ард түмэн хасна гэхээр хасуулаад аяар чинь байх цаг өнгөрсөн шүү,
2015-10-28