Төсвөө улирлаар нь баталдаг болъё
2015-10-28

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан оройхон эхэлж, гишүүд ширүүхэн мэтгэлцлээ.  Үдээс хойш 14 цагт хуралдах товтой байсан чуулганы нэгдсэн хуралдаан 16.00 цагт эхэлсэн  юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд энэ оны төсвийн тодотголд  хийсэн санал дүгнэлтээ уншиж танилцуулсан юм. Дараагаар нь гишүүд Засгийн газар болон ажлын хэсгийн гишүүдэд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Засгийн газрын бүтцийнхээ хуулийг буцаасан бол дэд сайд хасах асуудлыг төсөл боловсруулан оруулж ирэх хэрэгтэй. АН-ын бүлэгт Д.Ганхуягаас өөр гишүүнгүй болсон юм уу. Уул уурхай ярьсан ч, төсөв ярьсан ч Д.Ганхуяг болчихжээ. Асуулт тавихаар хариулт нь ойлгогдохгүй юм.  Та бүхэн төсвийн асуудлаа дахиж Засгийн газар дээр ярихаар шийдсэн юм шиг билээ. Үүн дотроо дэд сайдыг байхгүй болгох гэж байгаа бол хуулийн заалтаасаа хасах санал оруул. Гишүүн санаачлага оруулах байдлаар муу жишиг тогтоовол болохгүй. Дэд сайдгүй байя гэвэл дараагийн асуудлаараа оруулж ир.

 

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

 

-Бид төслөө татаж аваад санаачлаад оруулаад ирье гэсэн. Гэхдээ УИХ-ын Тамгын газартай яриад болно гэсэн учраас энэ зарчмыг барьсан. Бидэнд төсөл нь бэлэн байгаа. Гэхдээ дэгийн хуулиараа зохицуулбал хурдан гэсэн. Өргөн барина гээд асуудал сунжрах учраас энүүгээрээ явъя гэсэн.

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:

 

-Бид нэг онд гурав дахь удаагаа улсын төсвөө хэлэлцэж байна. Одоо энэ тодотголыг зөв хийлээ гэдгээ яаж мэдэх вэ?  Төсвөө улирлаар батлаад явж болдоггүй юм уу?

 

Сангийн сайд Б.Болор:

 

-Төсвийн тодотгол эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж хийж байгаа. Таны хэлж байгаагаар зарим улс орнууд төсвөө эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулж гурван сараар батлаад явдаг жишиг байдаг. Төсвийн тодотголыг батлахдаа тодорхой хэмжээгээр болно гэж оруулж ирж байгаа. Харамсалтай нь эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас дахин тодотголж байна. Хямралын үед төсвөө 8-9 удаа тодотгосон улс орон ч байдаг. Энэ бол зөв жишиг биш.  Засгийн газраа оруулж ирсэн төсвийг УИХ орвонгоор нь өөрчлөөд батлаад байна.  Энэ бол 2008 оноос хойш  явагдсан. Энэ онд төсвийн тодотгол анх оруулж ирэхэд УИХ орлогыг 300 тэрбум төгрөгөөр нэмээд баталсан. Энэ нь тодорхой хэмжээгээр нөлөөлөөд явж байна. Ийм байдлаас болоод төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлага үүссэн.

 

Ийнхүү гишүүд цаг сунган хуралдсан хэдий ч гишүүдийн асуулт үргэлжилж байлаа. Тиймээс  энэ оны төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлгийг  маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
tusuv:
bolor gej yuch medehgyi yarihaas tsaashgyu
2015-10-29
Зочин:
Удахгуй дахин тодотгох юман дээр ийм их цаг зарж худал шоудахаа болимоор юм
2015-10-28
Зочин:
Удахгуй дахин тодотгох юман дээр ийм их цаг зарж худал шоудахаа болимоор юм
2015-10-28
Зочин:
Удахгуй дахин тодотгох юман дээр ийм их цаг зарж худал шоудахаа болимоор юм
2015-10-28