Шинээр томилогдсон шүүгчид үнэмлэхээ гардлаа
2015-10-30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр төрийн ордны Иргэний танхимд боллоо.

 

37 шүүгч үнэмлэхээ гардлаа. Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

Дамцагдоржийн Бүрнээг Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Цэнджавын Байгалмааг Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Цогийн Одмаа, Цэнд-Аюушийн Мөнхзул, Лувсандоржийн Өлзийсайхан нарыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

Баяраагийн Батаа, Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ нарыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Нямжавын Баярмаа, Буянтын Дуламсүрэн нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Чинзоригтийн Мөнхтуяаг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

 

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

 

Чадраабалын Жаргаланг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Нэргүйн Хангал, Баяраагийн Баярмаа, Хонгорын Энхзаяа, Багашарын Азбаяр, Даваадоржийн Энхцэцэг, Чулуунбаатарын Нямсүрэн нарыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ганболдын Амаржаргалан, Дашдоржийн Золзаяа, Ийгэрийн Амартөгс, Хувсааралын Дашдэчмаа, Дамдингийн Батцэцэг нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Авуталивын Жархынгүлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Чойжоогийн Баярцэнгэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,Отгоогийн Одончимэгийг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

 

Цэндийн Наранчимэгийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Төмөрийн Балжиннямыг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Адшаагийн Үүрийнтуяаг Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Аюурзанын Энхтөрийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Цамбын Эрдэнэзууг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Батсайханы Мөнхзулыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Дугарсүрэнгийн Алтантуулыг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Лувсанравжаагийн Дэлгэрцэцэгийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Бадарчийн Маринаг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Гал-Эрдэнийн Даваахүүг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд.

Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд:

Батжаргалын Нармандахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
монгол гэмт хэрэг ихтэй учир хэн ажилтай шүүгчид энэ эмч нар шиг хэрэггүй хүмүүс монголд алга
2015-10-31
Өмгөөлөгч:
Шүүгчдийн орон тоо, цалинг нэмэхгүй шаардлага байхгүй ээ. Захиргааны шүүх байгуулсан. Эвлэрүүлэн зуучлах хуультай болсон. Шүүхийн ачаалал хамаагүй багассан. Одоо бүр цагдаа, прокуророос хэрэг битгий ирээсэй. Татгалзаад хэрэгсэхгүй болгоосой гээд кофе уугаад л сууж байна.
2015-10-31
Зочин:
1940, 1960 оны Үндсэн хуульд заасан Ардын Ардчилсан хувьсгалын Ард гэдгий нь авч хаяад Ардчилсан хувьсгал нэр зүүсэн. Нэр нь өөрчлөгдөөд байгаа боловч агуулга нь хэвээр байна. Жишээ нь 1921 оны хувьсгалаас хойших Засаглалын хэлбэр нийгмийн байгуулал нь хувийн санаачилгыг боогдуулж, Эдийн засаг нь төр засгийн хатуу гар дор байлаа. 1990 оноос хувийн санаачилгыг чөлөөлсөн боловч эдийн засаг нь төр засгийн хатуу гарт хэвээр л байна.
2015-10-31
Зочин:
одоо энхбаярыг алах захиалга өг дөө.
2015-10-31
Зочин:
Tarvaga.iin gar hol bolson mondluud todorloo. Nvvrsnii hergiin 2 prokuror shig nudnii bulai boloh chadvargui durakuud l bga. Yana da mongol oron mini.
2015-10-30