Сомалийн нийслэлд халдлага үйлджээ
2015-11-01

Сомалийн нийслэл Могадишу хотноо байрлах “Сахафи” гэх зочид буудалд өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр найман хүн амиа алдсан хэмээн албаныхан уламжлав.

 

“Амиа золиослогч этгээд зочид буудлын хашаанд нэвтэрч, улмаар халдлага үйлдэж өөрийгөө золиослосон” хэмээн Могадишу хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Халдлагын дараа 100 гаруй цагдаа зочид буудлыг хамгаалалтад авч, нийслэл хотын зарим бүс нутагт хөл хорио тогтоожээ.

 

Буудлын ажилчдын мэдээлснээр халдлагын үеэр “Зочид буудалд парламентын гишүүд болон томоохон бизнесийн салбарын төлөөлөгчид буудалсан байсан” гэв.  Уг зочид буудалд тус улсын нөлөө бүхий эрхмүүд буудалладаг аж.

 

Цагдаа нар дээрх халдлагыг “Аль Кайди” бүлэглэлийн салбар “Аль Шабаб” бүлэглэл үйлдсэн гэжээ. Учир нь халдлагаас хагас цагийн дараа тус бүлэглэл дээрх халдлагыг захиалсан болохоо мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин