Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ
2015-11-02

 

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/846 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлыг удирдлагаар хангаж, ажлын явцад төрийн байгууллагуудаас санал, зөвлөмж, зөвшөөрөл авах, хяналт тавих үйл ажиллагааг  шуурхай зохион байгуулах, төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа ажиллах юм.


Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tegeed hurdan hiigeechee yriad l bichig tsaasan deer hiiseer bgaad heden jiliin nyyriig uzeh gej bgaan!!!
2015-11-02
Зочин:
Энэ Батэрдэнэ гэж хувтсандаа багтаж ядсан худалч,хурган дарга царайлчихаад уухилж аахилхаас цаашгуй амьтандоо!!!Сайхан худлаа бууддаг гар байна билээ!!! Яаж яваад ийм юмнууд дарганцрууд болчихдог байнаа??? Ажил хийж,хийогэж чаддаг хумуус ховор болж, аахилж уухилж идэж ууж, емссен зуусэндээ багтаж ядсан худалч хулгайчууд л олон болоошивдээ?!
2015-11-02
Зочин:
Tegmeer ymdaa.uner ni arai l dendlee
2015-11-02