АН-ынханы матаасаар ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа баривчлагджээ
2015-11-02

Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өнгөрсөн баасан гарагт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан,“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг цагдан хорьж баривчилсан байна. Тvvнээс шинэ төмөр замтай холбоотой хэргээр байцаалт авч байгаа талаар баттай эх сурвалж мэдээлж байв. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн оны тавдугаар сарын 06-ны өдөр АН-ын хэсэг нөхөд “Шинэ төмөр зам” төслийг нэр бvхий хэд, хэдэн хуулийн байгууллагад шалгуулахаар зэхэж байсан юм. Учир нь төмөр замын бодлогын хvрээнд хэрэгжvvлж буй шинэ төмөр замынхаа царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхийг зарим нэг эрх баригчид нэхэж, шахаж эхлээд байгаа билээ. Тиймээс төмөр замын царигийг шийдвэрлэж шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдvгээр сарын сvvлээр УИХ-д өргөн барьсан нь нэлээд асуудал дагуулах болсон юм. Угтаа бол царигийн асуудлыг хөндөж эхэлснээр “Шинэ төмөр зам” төсөлд зориулан гаргасан баримт бичгvvд нь хоорондоо зөрчилдөж ашиг сонирхлын элдэв маргаан дагуулах болсон. Өөрөөр хэлбэл, энэхvv төслийг хэрэгжvvлэхийн тулд эхлээд техник эдийн засгийн vндэслэлийг нь боловсруулах ажлыг “Монголын төмөр зам” компани хариуцан гvйцэтгэсэн аж.


Гэтэл энэхvv ажил нь хувийн хэвшилд томоохон хохирол учруулж төсөлд заасан дvрэм журмыг санаатайгаар зөрчиж, ашиг харсан байж болзошгvй нөхцөл байдал vvссэн гэх. Энэ тухай асуудлыг УИХ-ын гишvvн Ц.Нямдорж ийнхvv ярьж байсан юм. Тэрбээр “Төмөр зам барих асуудлыг долоон жил саатууллаа. Хувийн бус төрийн зорилгоор. Тэгсэн одоо Чингис бондын мөнгөөр энэ төмөр замыг барина гээд суух юм. Vvнд л миний дургvй хvрээд байгаа юм. Хайран мөнгө. Төмөр замын урьдчилсан судалгаа гэдэг зvйлийг хийлгэнэ гэж бvтэн хоёр, гурван жил болчихоод гурван вагоныг “ХААН” банкинд барьцаанд тавиад 12 сая ам.доллар зээлсэн шvv дээ. Одоо тэгээд тэр мөнгө нь байхгvй болсон. Тэр 12 сая ам.доллар дотор Монголын хуулийн зөвлөгөө өгсөн компани 10 сая төгрөгийг дундаас нь авсан. Би энэ асуудлыг ярихад vнэхээр ганцаарддаг. Манай МАН-ынхан vvнийг ярихгvй байгаа. Шулуухан байх хэрэгтэй. АН-ынхан энэ тухай тас нууж байгаа юм. Хэзээ энэ асуудлаар хариуцлага тооцох вэ” гэж байсан. Тэгвэл тvvний хэлж байсан энэхvv vг биелэлээ олж төмөр зам¬тай холбоотой бvхий л асуудлыг АН-ын хэсэг бvлэг хvн шалгуулна гэж шvд зуун ийнхvv Б.Батзаяаг баривчлах болсон нь энэ аж.


Ямартай ч Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг төмөр замын ажилд зарцуулжээ. Тухайлбал, Засгийн газрын бондын мөнгөнөөс МТЗ-аар дамжуулан “Самсунг С&Т ” компани хөрс, шорооны ажлыг хийхээр 196.7 сая ам.доллар авчээ. Энэ мөнгөнөөсөө хөрс, шорооны ажлыг гардан гvйцэтгэж буй Монголын 13 компанид 85 хувийн гvйцэтгэлтэйгээр 112 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 65 сая ам.доллар төлж, vлдсэн 131,7 сая ам.доллар “Samsung CТ”-д байх ёстой байтал 13 туслан гvйцэтгэгчийнхээ vлдсэн ажлыг хийлгэлгvй, “мөнгө байхгvй” гэх шалтгаанаар өнгөрсөн онд ажлыг нь зогсоож байсан юм.


Тэгэхээр “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих ажлыг гvйцэтгэж байсан БНСУ-ын “Самсунг” компанийн захирал Lee Jeong Yeol гэгч нөхөр Чингис бондын мөнгийг салхинд хийсгэснийхээ vр дvнд бас л шалгагдах боллоо. Өөрөөр хэлбэл, “МТЗ” ТӨХК-ийн ерөнхий гvйцэтгэгч Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн байранд нvvр амаа халхалсан арав гаруй тусгайгийн албан хаагч очиж бичиг баримтыг хурааж, битvvмжлээд зогсохгvй зарим нэг солонгосчуудыг баривчилсан юм. Мөн Б.Батзаяаг хардах болсон бас нэг сэжvvр нь Хятадын “China CNP Corporation limited” корпорациас олон сая ам.долларын vнэтэй зvтгvvрvvдийг худалдан авч УБТЗ-д өгсөн гэх. Гэтэл тус улсад vйлдвэрлэсэн “Дунфан СКД 4В” гол замын зvтгvvрийг УБТЗ-ынхан ашиглахгvй гэсэн шийдвэр гаргаж ийнхvv vхмэл хөрөнгө болон vлджээ. Уг нь Хятадын Засгийн газраас 25 жилийн хугацаатай 1.75 хувийн хvvтэйгээр 60 сая ам.долларыг авсан юм байна. Чухам энэхvv зvтгvvрийг яаж худалдаж авсныг нь холбогдох албаны хvмvvс нь судалж байжээ. Гэтэл “БНХАУын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаарх “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-т өөрчлөлт оруулан “CKD4” маркийн илчит тэ¬рэг тав, сэлгээний илчит тэрэг нэг, 245 вагон худалдан авахаар болжээ.


Ингээд 2009 онд Зам, тээвэр, барилга, хот байгуу¬лалтын яамнаас тендер зар¬ласан. Тендерт шалгарсан Хятадын “China CNR Corporation Limited” корпорацтай гэрээ байгуулж, 35.6 сая ам.доллараар дээр дурдсан зvйлсийг нийлvvлэхээр болсон аж. Ингээд гэрээ байгуулаад хоёр жилийн дараа “Монголын төмөр зам” компани хөнгөлттэй зээлээр авсан вагон болон зvтгvvрvvдээ “УБТЗ” тай протокол бай¬гуулан ачаа тээвэрлэж эхэлжээ. Гэтэл удалгvй “УБТЗ”-ынхан хятад компанийн vйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахгvй гээд жагсаалтаас гаргаж олон сая долларын өртөгтөй төмрийн хог нэгээр нэмэгдсэн нь өдгөө баримт болон vлдээд зогсохгvй уг зvтгvvрvvдийг ашиглах боломжгvй, стандартын шаардлага хангахгvй гэсэн дvгнэлтийг “Улаанбаатар төмөр зам” компани гаргаж 60 сая ам. долларын уг хөрөнгө өдгөө Төмөр замын зvтгvvрийн хашаанд хог болон vлдсэн аж.


Тиймээс л өнгөрсөн оны дөрөвдvгээр сараас эхэлж нэр бvхий хэд, хэдэн эрхмvvд Б.Батзаяаг зөвхөн дээрх шийдвэртэй нь холбоотойгоор шалгах хангалттай vндэслэл бий хэмээн хэлж байсан удаатай. Юутай ч Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотойгоор хэрэг vvсгэн шалгаж нэлээд олон албан тушаалтнууд уг хэрэгт татагдан шалгуулах нөхцөл байдал бий боллоо. Бид дараагийн дугаартаа “Чингис” бондын мөнгөөр солонгос эрхэм Lee Jeong Yeol хэрхэн яаж тоглосон талаарх мэдээллийг баримттайгаар өгvvлэх болно.

 

Vргэлжлэл бий...

Д.Батзаяа

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Naad balai жеНко эрдэнэчимэг гансүх мэтийн улс орны баялгыг үнэгүйдүүлсэн заваан юмнуудыг сайн шалга
2015-11-02
Зочин:
komunizmiin tumur zamiin barilgachid orgon tsarig mongoliin uur amisgald tohirdoggui gedeg yum bilee
2015-11-02
Зочин:
Idej uutsgaasan yum bl odoo er hvmvvs shig ulsiin hohirliig baragduulaad yalaa vvrtsgeeh heregtei uur yarih yum bhgvi
2015-11-02
Зочин:
17 chingeleg spirt,Nomarangiin luivar,Mah kombinat,Bagahangain mahnii uildver,Altan taria,Talh chiher,Bayangol buudal,HHBank.Kino duuriaj savsaganadag batsaan,Orosiin gar hul Battulgiin Mongolchuudaas bulaasan yum denduu ih.Zagalmailsan etseg kino uzsen bish Har shil zuuj ,hamgaalagchdaar hureeluulen shoudan davhij baihdaa luivriin kompania hurtel Kanadaas Amerik ruu arhi zuudeg Don Korleonegiin kompaniin nereer Genko gej nerledeg hun usvur nasnaasaa salsan baih uu
2015-11-02
Тамын тогоо:
Монголчууд амин хувиа хичээсэн арчаагуй амьтад учраас хэн нэг нь дээшээ гарвал туунийг заавал татаж унагадаг заншилтай улс! Хунээ зев сонгож гаргаж чаддаггуй сэм хуйвалдаж, авилга хээл хахуулиар л дээш нь шидэж, дараа нь татаж унагаад ешиглеж орхидог сонин зантай улсдоо!!!
2015-11-02
ЗОЧИН:
ТӨР байгаа юм байнаа МОНГОЛЧУУДАА энэ жонхуу Халтмаабаттулга МОНГОЛ Төрийг арай л дэндүү доромжилсон шүү
2015-11-02
Зочин:
Goe, goe. Mongol ulsiig arai denduu doromjilj baisan daa
2015-11-02
Genko:
Battulgiin bie hamgaalagch dund surguuli duurgeegui hun said darga baih ni shudraga bus.
2015-11-02