Э.Бат-Үүлийн орлогч нарыг цөөлөх санал гаргалаа
2015-11-03

НИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах санал гаргасан билээ. Тус бүлгээс хотын даргыг төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, ашиг сонирхлын зөрчил гаргасан хэмээн буруутгаж, огцруулах албан бичгийг НИТХ-ын дарга Д.Баттулгад өргөн мэдүүлсэн юм. Харин НИТХ-ын дарга Д.Баттулга хотын мээр Э.Бат-Үүлийг огцруулах МАН-ын бүлгийн саналыг хуралдаанаар хэлэлцэхгүй хэмээн мэдэгдсэн. Учир нь хурлын төлөөлөгчдийн 1/3-ээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан тохиолдолд хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн хуулийн шаардлагыг МАН-ын бүлгийн санал хангаагүй юм.

 

Тэгвэл МАН-ын бүлэг хотын даргатай хариуцлага тооцох ээлжит бичгээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хаяглажээ. Энэ удаа хотын дарга Э.Бат-Үүлийн зургаан орлогчийн асуудал хууль зөрчиж буй учраас хариуцлага тооцох ёстой хэмээн үзсэн байна. Ингэхдээ Э.Бат-Үүлийн зургаан орлогчийг хоёр болгон цөөлөх чиглэлийг өгөхийг хүсчээ. Мөн хууль тогтоомж зөрчиж, орлогч нараа авч үлдсэн хотын дарга ч хариуцлагын гадна үлдэх ёсгүйг албан бичигт дурджээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
orlogch olon bhaar ajil ulam tsalgardana shvv dee. naad prazituudaa uter turgen zailuul. naaduul chini ajil khiij amidrah heregtei
2015-11-03
Зочин:
demjij bna. gants ambaar bvv khel jorlon barij uzeegui ter c.ochirbat gedeg mantuun buuziig darui solikh heregtei. gantumur geed bas neg hooson tolgoitoo mangas bna. buyandalai geed bas neg mod zardag zah ajilluuldag tovarish bna. ed naryg darui ogtsruulj ediin zasagtaa jaahan ch gesen hemnelt gargaya
2015-11-03
Зочин:
6 орлогч дарга байх шаардлага огт байхгүй, ажлаа мэдэхгүй нөхдийн л ажлын хуваарь ийм байхгүй юу. 2 орлогч байхад болно. Ажил илүү цэгцтэй, нэр хүндтэй болдог.
2015-11-03
99:
УБ хотод хүн амын 40 гаруй хувь амьдарч бн. 6 битгий хэл 10 орлогч байсан ч багадна.
2015-11-03
Зочин:
Buhel buten uls ded saidgui bhad niislel ene olon yumnuudaa tsoolvol taarna.neg l ih darga nar.ajilaa medehgui suudliin bogloosuud
2015-11-03
Irgen:
Nusan jurnuud yu ch hiij buteej chadahgui archaagui amitad, bitgii hii hooson ataarhaj baigaach
2015-11-03
irgen:
unenii hubtai l shaardlaga bna
2015-11-03