Баянхошууны замд осол гарчээ
2015-11-03

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны зам, "MD" хүнсний дэлгүүрийн  зүүн замд "K.Carens" маркийн авто машины жолооч Ц нь "Т.Приус" маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж, 61 настай эмэгтэй Д нарын долоон зорчигч гэмтжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 360 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 291 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтсэний 11 нь зорчигч бусад нь явган зорчигч байжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин